АСЕМ ДУУСТАЛ ЖАГСААЛ, ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО

2016-06-29  

Нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан 2016 оны долдугаар сарын 1-нээс 17-ны хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай болон нийтийн эзэмшлийн талбайд төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгөөт арга хэмжээнээс бусад хувийн хэвшил, олон нийтийн болон иргэний байгууллага, нам эвсэл, иргэдээс зохион байгуулах арга хэмжээ, жагсаал цуглааныг бүртгэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны зургадугаар сарын 24-ний өдрийн захирамжаар Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг долдугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэл ажил, иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан ийнхүү хоригложээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
bi:Zuv bna..hunii ooriin olon hunii ayulgui baidliig ingej hangahaas oor yadiin. 2016-06-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?