ОНЦГОЙГИЙНХОН 1739 СОНГОГЧИЙГ ГОЛ ГАРГАЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖЭЭ

2016-06-30  

Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамран орсон борооны улмаас гол мөрний усны түвшин эрс нэмэгдээд байна. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас өчигдөр болсон сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай техник хэрэгслийг дайчлан ажиллалаа.

Үүнд :

-Архангай аймгийн Цэцэрлэг, Хангай сумдад нийт 365 иргэнийг,

-Булган аймгийн Сэлэнгэ, Тэшиг, Сэлэнгэ сумдад нийт 256 иргэнийг, -Ховд аймгийн Дуут суманд нийт 7 иргэнийг,

-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт сумдад нийт 290 иргэнийг,

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумдад нийт 117 иргэнийг,

-Төв аймгийн Алтанбулаг суманд нийт 108 иргэнийг,

-Увс аймгийн Тэс, Завхан, Ховд, Түргэн, Тариалан сумуудад нийт 248 иргэнийг, Хөвсгөл аймгийн Галт суманд нийт 348 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Нийт найман аймгийн 17 суманд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 86 албан хаагч, 29 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1739 сонгогчийг завь болон автомашинаар голоор гаргах, буцаах ажлыг зохион байгуулан ажилласан байна.

 

 

ОБЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?