Энэ бол сонгуулийг явуулах шинэ тогтолцоо. Бараг Сонгуулийн Ерөнхий Хороо гэж байгууллага байх шаардлагагүй болсон. Булхайцах боломжгүй. Хурууны хээгээр баталгаажуулна. Дүнг шууд дэлгэц дээр харуулчихна. Маргах зүйлгүй. Бослого үймээн гаргаж болохгүй гэдэг захирамж гаргачихна. Хэн ч үймэхгүй. Нэг ийм сайн зүйлийг хийж гүйцэтгэчихээд буух үүрэгтэй байсан юм болов уу гэж бодогдлоо.
АН ялсан цагаасаа хойш бүтэн дөрвөн жил сонгууль ярьж, сонгуулийн хуульд анхаарал хандуулсан. Яг өөрийнхөөрөө, бодсоноороо сонгуулийн хуулийг өөрчилж дураараа аашилж байсан. Өөрсдөөсөө өөр хүн байхгүй, АН-аас өөр намыг сонгохгүй гэж бардсан байсан гэж хэлж болно.
АСЕМ-аар далимдуулаад, цагдаа хүчний байгууллагыг бүгдийг нь тусгай ажиллагаанд бэлдсэн байсан. Энэ хуулийн дэвшил нь саналын дүнг хэн нэгний оролцоо, нөлөөгүйгээр гаргахад оршино. Харин мэдээлэл, сурталчилгааны хувьд засаж, залруулах зүйл заалт ихтэй болохыг хэвлэл мэдээллийнхэн саяны сонгуулиар мэдэрсэн. Тиймээс засаж сайжруулах зүйл бас байна, энэ хуульд.
Ө.ЭНХТҮВШИН