Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МОНГОЛЧУУД ЕРӨНХИЙ САЙДЫНХАА ҮГЭНД ИТГЭХЭЭ БОЛЬЖЭЭ

2016-06-30  

Эрдэнэтийн 49 хувийн тухай "сайн мэдээ" гэж байгаад ч ярьсан Ч.Сайханбилэгт хэн ч итгэсэнгүй. Чихэн дээр цэцэг ургууллаа, сурснаараа гэж ард иргэд хүлээж авав. 

Засгийн газрын тэргүүн энэ мэдээллийг хийхдээ, хэнтэй ч зөвлөхгүй хийгээгүй гэдэг нь тодорхой. Засгийн газрын хуралдааны дараахан нь тэр мэдээллийг хийсэн байдаг. Гэтэл кабинетынхаа нэг ч сайдтай энэ асуудлаар үг, өгүүлбэр огт солилцоогүй байдаг. Кабинеттайгаа хэлцдэггүй юмаа гэхэд, сонгууль болж буйг мэдмээр юм. АН-ынхаа даргадаа ч дуулгаж зөвлөмөөр юм. Тэр тэгсэнгүй. Тэгэхээр Ч.Сайханбилэг, энэ асуудлаар толгой мэдэн дуугарах хүн бас биш. Түүний ард нь хэн нэгэн эрх мэдэлтэн баталгаа болж зогссон гэдэг нь ойлгомжтой. Намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд мэдээгүй, ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлсэн гэхээр ганц л хүн үлдэнэ. Энэ бол Ц.Элбэгдорж юм.

Тэгэхээр Ташкентын уулзалтын үеэр энэ асуудал шийдэгдсэн гэдэг нь ингэж тодорхой болсон. Ташкентын уулзалт гэснээс, тус уулзалтын явцад, Хятадын Си дарга, Оросын Путин ерөнхийлөгч хоёр Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дундаа хийн алхах зураг анхаарал татна.

Энэ зураг юуг илэрхийлнэ вэ? Монголын ерөнхийлөгчийг хүндэлж байна уу? Эсвэл, дипломат ёс уу? Үгүй бол том гүрний шахалт уу? гэж эргэцүүлэхэд хүргэлээ.

Тэгэхээр аливаа асуудлыг шийдвэрлэхдээ "Ард түмнээсээ асууна" гэж гарч ирсэн, Ц.Элбэгдорж маань "Ард түмнээсээ яагаад асуусангүй вэ? ", эсвэл " Асуудаг өөр хүнтэй болоо юу?".

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?