УЛСЫН БАЯРААР ХИЛИЙН БООМТУУД 5 ХОНОГ АМАРНА

2016-07-01  

Улсын их баяр наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт ажиллаж бусад нь амрах юм байна. Тодруулбал Буянт-Ухаа, Замын-Үүд дэх төмөр замын боомт, нисэх онгоцны буудал хэвийн цагийн хуваариар ажиллана. Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто замын хилийн боомт ирэх сарын 11-15-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна. Харин долодугаар сарын 16-наас хэвийн ажиллаж эхлэх юм байна. Замын-Үүд, Буянт-Ухаа зэрэг олон улсын чанартай, авто замаас бусад төрлийн боомтууд олон улсын галт тэрэг, нислэгийн хуваарийн дагуу ажиллах учир иргэд баярын өдрүүдэд урд хөршийг зорих зайлшгүй шаардлагатай тохиолдолд галт тэрэг, онгоцоор зорчиж болох юм байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
J.Suhe:Уучлаарай. Би танай мэдээллийг чинь нэг их сайн ойлгосонгүй. Алтанбу****ас бусад нь амрана гэх юм. Тэгснээ Буянт-Ухаа, Замын-Үүд хэвийн ажиллана гэх юм. Төгсгөлдөө авто замаас бусад нь ажиллана гэх юм. Тэгээд Алтанбулагийн боомт ажиллах юм уу үгүй юм уу 2016-07-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?