ГОЛ УСНЫ ОСЛООС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

2016-07-04  

Ойрын өдрүүдэд бүгчим халуун болж байна. Иргэд халуунд сэрүүцэх зорилгоор гол ус бараадаж, голын эрэг дагуу амарч, зугаалах үеэр санамсар болгоомж алдсаны улмаас гол усанд осолдон амь насаа алдах эрсдэл гарсаар байна.

Тухайлбал, Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагаар /2016.06.25/ аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын албан хаагчид орон нутгийн  иргэдтэй хамтран  эрэн хайх ажиллагааг 2016.07.03-ны өдөр Шаамар сумын Дулаанхаан багийн нутаг Орхон, Ерөө голын бэлчрээс ОХУ-ын хил хүртэл 235 км усаар эрлийн ажиллагаа явуулж байна.

Увс аймгийн Баруунтуруун сумын Баянайраг багийн Дөрөө нуурын усанд иргэн Л /27 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагаар /2016.07.03/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан цогцсыг гарган ажиллав.      

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Сонсголон”-ийн гүүрний баруун талд Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагаар /2016.07.03/ Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Э /29 настай, эрэгтэй/ усанд осолдсон байсныг цогцсыг гарган ажиллав.

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн нутаг “Хайрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 8 км/ Монгол-Росцветмет уулын үйлдвэрийн талбайд жонш олборлолтын нүхэнд тогтсон тогтоол усанд иргэн Б /23 настай, эрэгтэй/ унаж осолдсон тухай дуудлагаар /2016.07.03/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, цогцсыг гарган ажиллав.

2016 он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа 17 аймгийн 19 суманд 19 удаа, нийслэлийн 6 дүүрэгт 8 удаа тохиолдсон байна.

Онцгой байдлын албаны албан хаагчид гол уснаас 7 хүний амийг аварсан бол 34 хүн гол усанд осолдож нас барсан. /Хүүхэд 13, том хүн 21/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Дорноговь аймгийн Айраг сум, Увс аймгийн Баруунтуруун суманд усны 3 осол  тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд ард иргэд  амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?