АЛБАНЫ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД 900 ГАРУЙ АЛБАН ХААГЧ АЖИЛЛАНА

2016-07-09  

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн онцгой байдлын газрын даргын тушаалаар 7 дугаар сарын 10-ны өдрийн 9 цагаас 18-ны өдрийн 9 цаг хүртэл бие бүрэлдэхүүн албаны өндөржүүлсэн бэлэн байдалд 900 гаруй албан хаагч ажиллана.

Наадамчдын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт галын аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаа хурдан шуурхай зохион байгуулахаар хүй 7 худгийн Г, Ү авто зогсоол дээр СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 11 дүгээр анги, А, Ж авто зогсоол дээр ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар анги, нийслэлийн аврах ангийн Эрэн хайх аврах бүлэг үүрэг гүйцэтгэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнд Гал түймэр унтраах аврах 10, 14, 34, 63 дугаар ангиуд бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.

Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдах объектууд болон ёслолын буудлага хийх Чингисийн  талбай, Баянхошуу, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Дамбадаржаа, Маахуур толгой зэрэг газруудад хяналт тавьж аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Налайх, Багануур дүүргийн онцгой байдлын хэлтсүүдэд аврах бүлэг байгуулан үүрэг гүйцэтгэхэд бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.

Нийслэлийн онцгой байдлын газрын даргын тушаалаар 6 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд дулааны улирал эхэлж аялал, зугаалга ихсэж байгаатай холбогдуулан Туул гол, голыг эрэг тогтоол усанд насанд хүрээгүй хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналтгүй гол устай газар зугаалах, иргэд усанд унах, осолдох, бэртэж гэмтэх, амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх завьт эргүүлийг ажиллуулж байна. Энэ жилийн онцлог тийрэлтэд завь, усны мотоцикл, голын эрэг дагуу квадроцикл ашиглан санамж сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байна.

Мөн баярын өдрүүдэд завьт эргүүлийг хүч нэмэгдүүлэн маршрутыг уртасгаж Налайх дүүрэгт Тэрэлж гачууртаас туул гол дагуу иргэдийг голын усанд осолдож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, гадаадын зочид, төлөөлөгчид, жуулчдад болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул осол тохиолдсон үед хаана ямар дугаарын утсанд хандаж тусламж авч болох талаар заавар зөвлөмж өгч, гарын авлага материал тарааж өгч ажиллаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явуулах иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмж ашиглуулах талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэстэй уулзалт зохион байгуулж, баяр наадмын өдрүүдэд шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмжийг ашиглуулахаар шийдвэрлэж, шингэрүүлсэн шатдаг хий ашиглах үйлчилгээний цэгүүд, хуушуурын гэрүүдэд үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, хувь хүнд хий нийлүүлэгч байгууллагатай хамтран хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар нэгдсэн зааварчилгаа өгөх ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулж ажиллаж байна.

Шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмжийг авч хэрэглэх ашиглахдаа албан ёсны тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас худалдаж авч ашиглаж байхыг зөвлөж байна.

 

 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?