НААДМААР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ХЭВИЙН АЖИЛЛАНА

2016-07-09  

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 17-ны өдрийн 9 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүрийн  320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна.

7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15, 16, 17-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж,  иргэдэд  үйлчилгээ үзүүлнэ.

Баяр наадмын өдрүүдэд 10-16 цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж, нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлүүд хариуцаж ажиллана.

“Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар ажиллана. Мөн хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?