АСЕМ. АСЕМ гэж жил тойрон ярьсан, шуугисан. Ц.Элбэгдорж л пиараа хийх нь, тэр АСЕМ Монголд юу өгөх юм бэ, Монголчууд юутай үлдэх юм бэ? гэхчилэн маргасан, үгүйсгэсэн, дэмжсэн яриа нэгэнт ард үлдлээ. Гайхалтай. Ийм л хариулттай үлдлээ. Монголчууд чаддаг юм байна гэсэн дүнг гадаад ертөнц тавилаа. Монголын хөх тэнгэр ч зочдыг таалан угтлаа. Монголын айл өрх бүр АСЕМ-д хувь нийлүүлж зүтгэлээ. Бүгдээрээ зүтгэвэл, ямар ч саад бэрхшээл, ямар ч өндөр давааг давах чадвартайгаа харууллаа. Гайхалтай гэхээс өөр юу гэх вэ? Дэлхийн өнцөг булан бүрийг Монголын тухай мэдээ бүрхлээ, энэ өдрүүдэд.
Монгол улсын тэргүүн Ц.Элбэгдорж АСЕМ-ийн уулзалтыг эх нутагтаа зохиох санаачилга гаргаснаараа Монголын түүхийн хуудсыг баяжууллаа. Тэр Монгол улсын нэрийг дэлхий нийтэд дахин тунхаглах түүхэн гавьяаны эзэн боллоо.
Хятадын өр тэглэх, Сингапурт 30 хоног визгүй зорчих, Мальтад албаны болон дипломат паспорттай иргэд визгүй зорчино гэдэг бол сайхан л сонсогдож байлаа. Зардал мөнгө их гарсан байж болно. Гэхдээ Тусгаар Монгол улсаа дэлхий нийтэд ТУНХАГЛАН ЗАРЛАНА гэдэг бол ямар ч мөнгөөр хэмжишгүй.
Тиймээс АСЕМ-д айл бүр хүчин зүтгэсэн. Миний төрсөн эгч, төрсөн охин минь гээд л АСЕМ-д ажилласан. Энэчлэн Монголчууд бүгдээрээ оролцсон. Монголчууддаа баяр хүргэе.
Нийтлэлч Ц.ЭНХБАТ