Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БАНК САНХҮҮ, МӨНГӨНИЙ ДАРАМТААС МОНГОЛЧУУДЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ

2016-07-20  

Цуврал 1-р бүлэг

Сүүлийн 10 гаруйхан жилийн дотор бидний Монголчууд, иргэн бүр, бизнесийн болон бусад аж ахуйн нэгж байгууллагууд, цаашилбал улс эх орон маань өрөнд баригджээ. Тэтгэврийн зээл моргейжийн зээл, цалингийн зээл, сургалтын зээл .... гээд л яваад өгнө. жирийн иргэдээс ломбарднаас зээл авч үзээгүй нь цөөхөн байгаа болов уу.

Мөнгө зээлдүүлдэг хэсэг нь нийт хүн амын маш бага хувь. Энэ нь нийгмийн баялгийн хуваарилалт тэгш бус /байгалийн баялаг хамаарна/, хөдөлмөрийн зах зээлийн бодлого алдагдсан, татварын бодлогын алдаа гэх мэт олон хүчин зүйлээс хамааралтай. Бизнесийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид яагаад хөл дээрээ тогтож хуримтлал бий болгож чадахгүй байна вэ? Энэ асуултад нэг л хариулт бий...арилжааны банкуудын зээл дэлхийд байхгүй өндөр хүүтэй байгаад гол учир оршино.

Аж ахуй, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн үр ашиг банкуудыг баяжуулах, гадаад дотоодын мөнгө хүүлэгчдийн хуримтлалыг өсгөхөд зориулагдаж байна. Энд Монголын арилжааны банкуудын хувь эзэмшигчдын дийлэнх нь гадаадын байгууллага, иргэд байдаг гэдгийг дурдах хэрэгтэй. Үйлдвэрлэгчид бүтээн байгуулагчид /барилгын салбарынхан/ зориулсан бага хүүтэй зээл байх боловч шалгуур өндөр, гол төлөв холбоо сүлжээгээр олгогдоно.  

Аль улс  төрийн  нам төрийн эрх барьж байна тэр намыг дагасан бүлэглэлд багтсан аж ахуйн нэгж, хүмүүс бага хүүтэй зээлийг зуучлагчтай /хаялагатай/ авах жишээтэй. Хэрвээ бизнес чинь амжилттай явдаг хангалттай барьцаа хөрөнгөтэй, банкны өндөр шалгуурыг хангаж чадаж байгаа бол  банкны талд ашигтай нөхцөл бүхий зээл, барьцааны гэрээгээр тэр бага хүүтэй зээлийг авах боломжтой. Тэр гэрээнд зээлдэгч талын эрх ашиг, зах зээлийн хүндрэлүүд гарч болох эрсдэлүүд хөнгөлөлтүүд тусгагдаагүй гэхэд болно. Банк хугацаандаа хүүгээ төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү мөн янз бүрийн шимтгэл бас авна. Хэрэв зээлээ төлж чадахгүй бол бүх насны чинь хөдөлмөрийн үр дүн болох хөрөнгийг чинь зах зээлийн үнээс доогуур үнэлж авах ба үйл ажиллагааг чинь зогсоож, дансны гүйлгээг чинь хаана. Амьдрал дээр бодит байдал ийм байгаа. Монголын арилжааны банкууд том мангасууд, түүний доор хувалзнууд бас үржин тэлж байна. Энэ бол банк бус санхүүгийн байгууллагууд ломбардууд бусад мөнгө хүүлэгч нар. Арилжааны банкуудын зээл олгох шалгуур судлах хугацаа зэргээс  залхаж зээлдэгч нар ББСБ–аас зээл авах нь элбэг. Зарим банкууд доороо танил тал, удирдлагын нөхдүүдийн сүлжээгээр хэд хэдэн банк бус санхүүгийн байгууллагуудтай байдаг гэхэд эргэлзэх зүйлгүй, Tэд банкнаас бага хувиар зээл аваад хүүгээ нугалаад, нэмээд зээлдэгч нарт зээл олгоно. Монголд үйл ажиллагаа явуулж буй баялаг бүтээгчид ийм олон мангас  хувалзнууд цагаан захтай дээрэмчдийг тэжээж тэд улам бүр томорсоор.

Бидэнд гарц бий юу? 

Байнаа, эхний ээлжид шинээр бүрэлдсэн УИХ хууль эрх зүйн орчинг яаралтай өөрчлөн сайжруулах, Мэргэжлийн Засгийн Газар салбар болгоны төлөөллийг оролцуулан хөгжлийн бодлогын үндэсний зөвлөл байгуулах, хөгжлийн оновчтой төлөвлөгөө, хэрэгжилтийн боловсронгуй хяналтын систем зайлшгүй хэрэгтэй байна.

Энэ бүхэнд намчрахгүйгээр төрийн тэргүүний дэмжлэгийг авах нь зүйтэй болов уу. Бидэнд хөгжлийн шинэ бодлого, эрх зүйн  орчин, үүний дотор хамгийн чухал нь мөнгө санхүүгийн бодлогоо өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад байна. Улс орон, хүн ам газар нутгийн онцлогоо харгалзан үзэж, хамгийн богино хугацаанд бодит мөнгөтэй болж,  байгалийн баялгаа хойч үедээ үлдээх боломж  бол монгол орныг дэлхийн санхүүгийн төв болгохаялал жуулчлалын дэлхийн хэмжээний төвүүдийг бий болгоход  хангалттай. Монголд дэлхийн санхүүгийн төвийг хэрхэн байгуулах чинээлэг улс орнууд тэрбумтангуудын мөнгийг хэрхэн татах, мөнгөтэй болчихоод цаашид яаж хөгжих Монгол хүн Арабын иргэд шиг чинээлэг сайхан амьдрах үр хүүхэд хойч үеэ өндөр боловсролтой болгох, эрүүл мэндийг салбар нийгмийн халамжаа Скандинавын орнууд, Канадын түвшинд хүргэх зэрэг нь дэс дараалалтай төрийн бодлогоор хэрэгжих нь дамжиггүй. Монгол хүн дэлхийн хүн судлалын эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон онцгой гентэй. Дэлхийн зах зээлийг удирддаг тэрбумтан чинээлэг еврейчүүд, еврей гаралтангуудаас ч илүү Монгол хүн өндөр чадамжийн гентэй гэж би боддог. Ахин тэмдэглэхэд өнөөдөр бидэнд хөгжлийн дэвшилтэд бодлого, тогтвортой хэрэгжүүлэгч засаг төр,  ухаалаг хяналтын систем агаар ус мэт хэрэгтэй байна.  Сонгуулийн болон улс төрийн амлалтаас илүү улс эх орны хувь заяаны асуудал, хөгжлийн ирээдүйтэй, оновчтой гарцыг тодорхойлох нь эрх баригчдын нэн түрүүний зорилго байх нь дамжиггүй. Нэгэнт сонгосон УИХ, Засгийн газраа дэмжиж монгол хүн бүр хичээн зүтгэж ажиллаваас Монгол орон хөгжин цэцэглэх болно.

Дараагийн бүлгийг Монгол орныг дэлхийн санхүүгийн төв болгох нь гэж гарчиглая. ....

 

Я.БАТЦЭЦЭГ / ЭДИЙН ЗАСАГЧ / 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :нилээд амьдралтай бодит нийтлэл байна баяр хүргэе . зээлийн дарамтыг иргэн бүр аж ажхуй бүр амсаж олон компанууд зээлээ төлж чадахгүй дампуурсан Энэ засгийн газар хүү бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй . Санхүүгийн төв бол мөнгөтэй болох ганц гарц бусад орны турш**** хууль эрзүйн орчинг судлах ньчухал УИХ ын гишүүн Нарантуяа дэлхийн санхүүгийн төв бусад холбогдолтой хуулиудыг өргөн барьсан гэсэн чимээ тасарсан Одоо энэ УИХ харах үлдлээ 2016-07-21
Www:Unheerin zuv Mongol oron delhiin sanhuugin tuv boloh boltugai bazarvaan yanztai saihn niitlel bn oird iim saihn niitlel unshsangvi 2016-07-30
Joel:Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг до****аар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682 Би Leey joel байна. Монголоос 2017-10-10
Мөнгө зээл, санхүү.:Мөнгө зээл, санхүү. Та бизнес эрхэлдэг эсвэл хувь хүн бөгөөд янз бүрийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд санхүүгийн туслалцаа авах эсвэл банкуудад дамжихгүйгээр таны төсөлд томоохон хөрөнгө оруулалт шаард****тай байгаа бол таны файлыг янз бүрийн шалтгаанаар банкууд татгалзсан тохиолдолд илүү их санаа зовох болно. Зээлийн болон даатгалын брокер нь таны хэрэгцээ, эргэн төлөлтийн боломжийн дагуу жилийн 2% -ийн хүүтэй, энгийн, хурдан, найдвартай байдлаар танд туслах мөнгөний үйлчилгээг санал болгож байна. мөнгөний ямар төвшинд байгаагаас үл хамааран шийдлийг олох. И-мэйл: tugsuujargal01@gmail.com 2020-02-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?