Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЗА, НЭГ ИЙМ ЮМ БОЛОХ ВИЙ ДЭЭ!

2016-07-21  

Сонгогдохын өмнө долоочих гээд, сонгогдсоны маргааш нулимчих гээд байдаг. Энэ зурагтай ижил төстэй үйл явдал өрнөчих вий дээ гэж болгоомжлол төрлөө.

Нөгөө зөвшилцөл, ардчилал гэж ярьж байсан, гэгээрсэн гэх Г.Занданшатар маань хүртэл, өширхлийн өнгө аясаар үг хэлж бичлэгт хадгалагдан үлдлээ. Тэд АН-ын алдааг залруулах нэрээр төрийн албан хаагчдыг нэгдүгээрт, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт нэрээр, үлдсэнийг нь сонгон шалгаруулалт нэрээр үй олноор нь хоморголон халах гэж байгаа далд санаагаа ил болголоо. 60,000 төрийн албан хаагч ажилгүй болох нь, түүний араас мянга мянган шударга, энгийн албан хаагчдыг ажил мэргэжилдээ тэнцэхгүй нэрээр гудамжинд хөөж гаргах төлөвлөгөөг Г.Занданшатар илчиллээ.

Засгийн газрын бүтцийг хэлэлцэх үеэр ингэж тэр хэллээ. Сонсоогүй бол үнэмшмээргүй. Гэгээрсэн гэх, зөвшилцөл бол ардчилал гэж ярих дуртай Г.Занданшатар ингэж хэлэхээр, бусдаас нь юу хүлээх билээ? Мөнхийн суудалд заларсан мэт авирласан АН-ын алдааг МАН бас л давтах бололтой. Тэд 2 сарын дараа дүүргийн сонгууль, 9 сарын дараа ерөнхийлөгчийн сонгууль, 4 жилийн дараа дахиад УИХ-ын сонгууль болно гэдгийг умартав бололтой. Эрдэх гэдэг осолтой.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Гэгээрсэн гээгүй билүү, энэ хүн. 2016-07-21
Зочин:Гэгээрсэн гээгүй билүү, энэ хүн. 2016-07-21
Зочин :Нэг ч гэсэн ажлын байр нэммээр юм.тэгэж л сонгогдоо биз дээ, эд нар, бүгдээрээ 2016-07-21
Зочин:Яг адилхан хусах хэрэгтэй. Адилдаа адил, годилдоо годил 2016-07-21
Зочин :АН-ынхан сүйрүүлсэн. Одоо Бат-Үүл байна. Хохирсон юм шиг царайлаад. Хамаг тендерийг яасныг мэдэх хүн бий шүү. Дэндүүлсэн дээ, тэд 2016-07-21
Зочин:Энэ чинь ажил төрөл хүлээлцдэггүй юм уу? Тайлан тавьдаггүй юу? 2016-07-21
Хайч:Алтанхуягийн засгийнмгаар бүтээн байгуулж ман намын тавьсан асар их өрийг төлсөн ман нам бүхнийг харлуулж ард түмний тархи угаасан эд нар хараар будахаас өөр хийх ажлыг чадахгүй 2016-07-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?