ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХЭВЛЭЖ ЭХЭЛЖЭЭ

2016-07-25  

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу хуучин шар үнэмлэхийг саарал үнэмлэхээр энэ онд багтаан солиулах болсон. Тиймээс хуучин үнэмлэхээ солиулах хүсэлтэй иргэд болон шинээр үнэмлэх авч байгаа иргэд олширсон байгаа юм. Гэвч Лицензийн төв шинэ үнэмлэхний бэлдэц тасарснаас хэвлэлтээ түр зогсоож, хүлээлт үүсгээд байсан юм. Үүнтэй холбогдуулан 40 гаруй мянган үнэмлэх хуримтлагдсан аж. 

Харин жолооны үнэмлэхийг Лицензийн төв өнгөрөгч долоо хоногоос хэвийн хэвлэж эхэлсэн мэдээллийг Замын цагдаагийн газраас өгч байна. Лицензийн төв уртасгасан цагаар ажиллаж нэг өдөрт 500-1000 жолооны үнэмлэх хэвлэж байгаа аж. Жолооны үнэмлэх солиулах гэж байгаа бол дараах материалыг бэлдэнэ. Үүнд : 

1. Цээж зураг 1% / 3*4 хэмжээтэй /

2. Иргэний үнэмлэхний хуулбар эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа

3. Цусны бүлгийн тодорхойлолт

4. Жолооны үнэмлэхний төлбөр болох 12500 төгрөгийг тушаасан баримт

/ Дансны дугаар 900012408/

/ Хүлээн авагч банк / Төрийн сан банк

/ Хүлээн авагч / ЦЕГ-ын СХГазар 

5. Хуучин шар үнэмлэх

Эдгээр бичиг баримтыг бүрдүүлэн Лицензийн төв дээр өгнө. 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?