АЖИЛГҮЙДЭЛ 12%-Д ХҮРНЭ ГЭДЭГ БОЛ ГАМШИГ

2016-07-27  

Ажилгүйдэл 5%-д хүрэхэд нийгэмд асуудал үүсдэг гэдэг ойлголт дэлхий нийтэд байдаг. Энэ бол асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учирна гэсэн үг. Ажилгүйдэл 12%-д хүрчээ, Монголд. Ийм нэгэн сөрөг дээд амжилтын л эзэн болчих гээд байдаг боллоо, бид нар чинь. Энэ бол 150-200,000 мянган хүн ажилгүй байж болох тоо юм. Ийм хэмжээний хүн ажилгүй, орлогогүй байж таарах нь. 

Гэтэл одоо, нэмээд, төрийн албан хаагчдыг үй олноор нь халах чимээ анир сонсогдоод байдаг. Хулгай, дээрмийн гэмт хэрэг ихэсч буй нь, ядууралтай л холбоотой. Тэгэхээр, ажилгүйдлийн тоог бууруулж чадваас, нийгмийн олон сөрөг үзэгдэл дагаад багасах нь ээ гэж хэлж болно. МАН хүнд нөхцөлд ажиллана. Гэхдээ зөв бодлого гаргаад, зөв хүмүүсээр удирдуулаад, зөв явбал, асуудал шийдвэрлэх бүрэн боломжтой. Улс төрчид л болсон хойно, хаяагаа манаад, маш хүнд байна гэж хэлэх нь тодорхой. Гэхдээ боломжууд шавхагдаагүй гэдгийг ард иргэд бас мэднэ. Иргэд, баялгийг хувааж идэх биш, ердөө л ажилтай, орлоготой болохыг л хүсэж байна. 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?