ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНАА ТАХИХ ЁСЫГ УЛАМЖЛАЛЫН ДАГУУ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ҮЙЛДЛЭЭ

2016-07-27  

Отгонтэнгэр хайрханыг онгоцоор нар зөв тойрч харахад жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагддаг гэдэг. Иймд Отгонтэнгэр уулыг Богд Очирваань хэмээн хүндэтгэн нэрлэсэн аж. Зүүн бэлд нь баруун өмнө зүг рүү харсан аварга том яст мэлхийн хэлбэртэй хад бий. Түүнийг “Мэлхий хад” гэдэг бөгөөд Очирваань хайрханыг хамгаалан оршдог домогтой. Хангайн нуруу Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүсжээ.

Богд Очирваань хайрхан далайн түвшинээс дээш 4031 метр өндөрт орших бөгөөд түүнийг тойрсон 108 төрлийн халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур цөөрөм бий. Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөрт нь Бадархундага нуур, Мөнгөнт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэсгэлэнт сайхан тогтоц бүрдсэн газар. Зуны цагт 2000 метрээс доош бороо, түүнээс дээш цас ялгаран буудаг Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлнээс гаралтай хэмээн эрдэмтэд үздэг. “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг аж. Отгонтэнгэр хайрханыг 1779 оноос эхлэн тахиж ирсэн байна. Богд хааны зарлигаар жил бүр тахиж байхаар тогтсон байна. Гэвч энэ уламжлал Богд хаан таалал төгссөн 1924 оноос алдагдаж 1930-аад оноос бүрмөсөн зогсжээ.

Тэгээд Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сэргээж төрийн тахилгыг дөрвөн жил тутамд үйлдэж байхаар тогтсоныг энэ жилээс эхлэн 5 жилд 1 удаа төрийн тахилгаар тахихаар болсон юм. Энэ жилийн онцлог нь тус аймаг орон нутгийн лам хуврагууд тэргүүлж Отгонтэнгэр хайрханаа тахих ёсыг уламжлалын дагуу ёслол төгөлдөр үйлдлээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Д.Бямбажав:Хамгийн гайхалтай нь Отгонтэнгэр хайрханыг тахихад 15 минутын хооронд байгалийн ховор үзэгдэл болсон гэнэт үүл гараад хөшгөө хаачихна буцаж нээгдээд бороо орно нэг доор 4 улирал үзүүлсэн очиж үзээгүй байхад ойлгомжгүй байсан боловч тэнд очоод ямар их утга учиртай тахилга болдог болихыг үзсэн дээ сэтгэл таатай байсныг бичлээ 2016-07-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?