ХАЛУУН ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛНЭ

2016-08-01  

2016 оны 07 дугаар сарын 31-ний 21 цагаас 08 дугаар сарын 1-ний 21 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос зүүн хэсгээр өмнөөс секундэд 7-12 метр. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос өмнөд хэсгээр зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон голын эх, Туул, Хараа голын саваар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус  дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 34-39 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө халж 32-34 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ : Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 2-ноос 08 дугаар сарын 06-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд баруун аймгуудын зарим нутгаар, 3-4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр, 5-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-3-нд баруун болон төвийн зарим нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Орхон, Сэлэнгийн сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 2-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
 
 
Эх сурвалж : УЦУОШГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?