Нүүр   /   Спорт   /   РИО-2016

Д.СУМЪЯА ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЛОО

2016-08-09  

Жиндээ дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа "А" хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрээр эхний тойрогт хийлж, Голландын В.Саннег ялж, шөвгийн наймд Португалийн Телма Монтейог нэмэлт цагт торгуулиар хожин хэсгийн аварга болсон.

Ингээд тэрээр Олимпийн наадмын мөнгөн медалийн төлөө Японы алдарт бөх Каори Мацүмотой барилдаж, 25 секундэд түүнийг цэвэр яллаа. Манай бөх ийнхүү "Рио 2016" наадмын мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Тэрээр нөгөө хэсгээс шалгарсан Бразилын Рафаэль Силватай хүч үзлээ. Манай жүдоч эхнээсээ барилдааны санаачлагыг авч, Сильваг багагүй сандаргасан. Харамсалтай нь хариу мэхэнд орж, вазари үнэлгээ алдсан юм.  Ийнхүү  Монголын Д.Сумъяа Риогийн олимпийн анхны медаль, Монголын эмэгтэй жүдочдын түүхэнд анхны олимпийн мөнгөн медалийг авчирлааЭнэ жинд хүрэл медалийг хэсгийн аваргын төлөө манай бөхөд дийлдсэн Португалын Телма Монтейро хүртсэн бол нөгөө хүрэлийг Японы нэрт жүдоч Каори Мацүмото хүртлээ. 

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?