Японы мэргэжлийн сумогийн холбооны “Ёкозунагийн зөвлөл” хуралдаж нэгдүгээр сарын башед 14 давж түрүүлсэн озеки Кисэносатод ёкозуно цол олгох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тэмцээнд 12 давж 3 унасан байсан түүнд 14 буюу түүнээс дээш давсан тохиолдолд ёкозуна цол олгох боломжтой хэмээн холбооноос мэдэгдээд байсан юм.
Өдгөө 30 настай Кисэносата мэргэжлийн сумод элсээд 13 жилийн дараа ийнхүү ёкозуна цолны болзол хангаж байна. Япон бөхчүүдээс хамгийн сүүлд их аварга Ваканохано энэ цолд 1998 онд хүрж байсан бол 19 жилийн дараа Кисэносато ёкозуна цол хүртэж ард түмнээ баярлуулж байгаа юм. Тэрээр мэргэжлийн сумогийн 73 башед барилдаж 72 дох ёкозуна цолтноор өргөмжлөгдлөө.
О.ДАШНЯМ