Нүүр   /   Спорт   /   РИО-2016

Ж.ЧУЛУУНБАТ ДАГАХ БАРИЛДААНД ЯЛАГДЛАА

2016-08-20  

Чөлөөт бөхийн 125 кг-ын жинд 20 бөх өрсөлдөж, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарсан. “А” хэсэгт орсон олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт Туркийн бөх, ДАШТ-ний хүрэл, хошой алтан медальт, Зуны “Универсиад” наадмын аварга, европийн спортын наадмын аварга, тивийн 3 удаагийн аварга Таха Акгультай барилдаж онооны илт давуугаар Туркийн бөх манай тамирчныг ялж шалгарлаа. Улмаар Туркийн бөх Таха Акгуль финальд шалгарсан нь Ж.Чулуунбатад дагаж барилдах боломжийг олгож тэрээр Беларусийн нэр дээр барилдаж байгаа ОХУ-ын Дагестаны бөх Ибрагим Саидовтой хүч үзэж 4:1-ээр яллагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?