Нүүр   /   Спорт   /   РИО-2016

ПАРАЛИМПИЙН БАМБАРЫГ БРАЗИЛ ХОТОД АСААЛАА

2016-08-27  

2016 оны Риогийн паралимпийн наадмын бамбарыг 25-нд Бразилийн нийслэл Бразил хотод асаалаа. Паралимпийн бамбар дамжуулах ажил 9-р сарын 1-ний өдрөөс эхлэх бөгөөд Бразилийн 5 хотыг дамжин Рио Де Жанейрод хүрэх юм байна.

Бразилийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Teмeр паралимпийн наадмын бамбарыг асаалаа. Үүний дараа, тэрээр бамбарыг Бразилийн тамирчин, Лондонгийн паралимпийн наадамд алтан медаль авсан Насиментод дамжуулжээ.

Насименто хэлэхдээ "Бразилийн паралимпийн тамирчид дасгал сургуулилтаа хичээн хийж байна. Бразил нийт медалийн тоогоороо эхний тавд орох маш том зорилт тавьж байна. Ер нь бид олон талын дэмжлэг авч, бэлтгэл сургуулилтаа сайтар хийсэн" гэжээ.

Риогийн олимп, паралимпийг зохион явуулах хорооны дарга Карлос Артур Нузман хэлэхдээ "Риогийн олимпийг зохион явуулсан туршлагаараа паралимпийн наадмыг амжилттай зохион явуулна" гэжээ.

Энэ удаагийн паралимпийн уралдаан тэмцээн 9-р сарын 7-18-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?