Нүүр   /   Спорт   /   РИО-2016

Г.МАНДАХНАРАН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР БОЛЛОО

2016-08-22  

Эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 65 кг-ын жинд Гавъяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх олимпийн хүрэл медальт, Азийн наадмын болон тивийн аварга Ёгишвар Дутттай оноолт таарч 3 : 0 яллаа.

Тэрээр дараагийн үед БНХАУ-ын Ерланбик Катай барилдаж 3 : 0 ялж шөвгийн 8-д үлдсэн.

Үүний дараа Г.Мандахнаран ОХУ-ын ДАШТ-ний алт, хүрэл медальт, Европийн аварга Сослан Романовт 6:0 ялагдсан юм. ОХУ-ын бөх Сослан Рамонов хагас шигшээд Узбекистаны бөхийг ялж, финалд шалгарсан нь манай бөхөд дагах барилдааныг хийх боломжийг олголоо.

Дагах барилдаанд Канадын бөх Хайслан Гарсияг манай бөх 3:0-ээр яллаа. Ийнхүү Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны Ихтиёр Наврузовтой барилдахаар боллоо.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?