Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ОЛГОЙ ХАГАРАВЧ ТОГООН ДОТРОО, ТОЛГОЙ ХАГАРАВЧ МАЛГАЙ ДОТРОО

2016-08-12  

Ийм нэгэн үг байдгийг манай төр засгийнхан, "нууц, чухал" хэмээх өндөр албан тушаалд заларсан эрхмүүд санадаг баймаар. Улсад нууц гэж байх ёстой. Намын дээр улсын эрх ашиг гэж байх ёстойг сануулах ч шаардлагагүй. Намын томилгоогоор очсон эрхмүүд намынхаа эрх ашиг, хувийнхаа арьсыг хамгаалахыг хичээж эхэллээ. Монгол банк хэмээх, Монголын мөнгөний бодлогыг баригч байгууллагын ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь, ам.долларын ханш өсөж эхлэнгүүт "шкураа буюу арьсаа" хамгаалж, Монголын сан хөмрөг барагдсан гэж дуугарснаар ам. долларын ханшийг бүр алдаж орхилоо. Ташуур өгсөн гэж хэлж болно.

Дараа нь сангийн сайд Б.Чойжилсүрэн нь нэг орой телевизээр учир зүггүй тайлан тавилаа. Яах гэж тавив? гэж асуух л үлдлээ. Ард иргэдээ айлгаж, түгшээх гэв үү? АН улс орныг сүйрүүлсэн гэх гэв үү? Бид ийм хүнд эдийн засгийг авч байна гэх гэв үү? Асуулт дагуулсан мэдэгдлийг тэр хийлээ. Улс орон хамгийн хүнд үедээ ирлээ гэж түгшүүр зарлан тэр мэдэгдлээ. Үнэн байж болох. Нөхцөл байдлаа таньж мэдэх нь чухал. Мэдэх ч үүрэгтэй, тэр хүн. Харин түүнийгээ эхлээд УИХ дээрээ, засгийн газартаа хаалттай яримаар юм. Ерөнхийлөгч гэж нэг хүн байгаа. Бас түүнтэй зөвлөмөөр юм. Б.Чойжилсүрэн тэгсэнгүй. Шууд л мэдээлэл хийлээ. Ард иргэд улс орны эдийн засаг хүндэрснийг ойлгосон. Тиймээс ч МАН-д саналаа өгсөн. Одоо харин эдийн засгийн энэхүү хүнд нөхцөл байдлыг хэрхэн давах гэж байгаа нь чухал. Гэтэл тэр хамгийн хүнд үед ирлээ гэж мэдэгдсэнээс яаж гарах гэж байгаагаа дурдсангүй. Сангийн сайдын хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг хамгийн түрүүнд мэдэх хүн нь Б.Чойжилсүрэн мөн байх. Харин ингэж яаран сандран мэдэгдэл хийх нь юунд хүргэх бол. Тэгтэл энэхүү мэдэгдэл хийх хүн нь сангийн сайд мөн үү ? ч гэж асуух асуулт үүднэ. Тэгэхээр ерөнхий сайд юу хэлэхийг хүлээх болов. Тэр УИХ-ын чуулган дээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж ам алдсан. Одоо ерөнхий сайдын тусгай хөтөлбөр гэгч нь юу болохыг харах үлдэв.

Эрх мэдэлтнүүдээс, намын эрх ашгаа улсын эрх ашгаас бүү дээгүүр тавиасай, өөрсдийнхөө арьсыг л хамгаалах өрөвдөлтэй алхам битгий хийгээсэй гэж хүсье. Хүндэрсэн байж болно. Гарц байх ёстой. Гарцаа олбол арга зам нь нээгдэнэ.    

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Арьсаа хамгаалал гэж эднийг сонгоогүй. 2016-08-12
Зочин :Элдэв мэдэгдэл хийх бол осолтой тоглоом. ялангуяа мөнгө, ханш дээр 2016-08-12
Зочин:Сайн судлах нь зөв. АНдэндүү байсан. Харин мэдээлэх нь буруу. 2016-08-12
Баажий:Яг зөв. Олон улсад монголыг улам хүчгүй муухай харагдуулсан, ард олныг зочроосон мэдэгдэл хийснийхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Огцруул 2016-08-12
монгол эр хүн:Энэ Чойжилсүрэн хийх ажлаа ер ойлгож байна уу? Мэдэхгүй дээр тэнэг нэмэгдээд аль аа алдаж орхилоо.МАН д улсынхаа сан хөмрөгийг аваад явчих мэргэшсэн эдийн засагч алга уу .Очиж очиж ямар нэг аргаар тухайлбал: луйвраар, хулгайгаар, хууран мэхлэлтээр арга залиар, авилгаар мөнгө олдог хүнийг сан хөмрөгөө аривжуулах хүн гэж андуураад сайд биш саад болгочихлоо. Арай дэндэж байгаа юм биш үү. Энэ луйварчныг чинь ард түмэн мэдээд байгаа шүү дээ. Харин увсчууд л хууртсаар л байх юм биз.Энэ хүнийг саад болгосоноороо ард түмний өөдөас хөл ****өө угаасан угаадсаа цацчихлаа шүү дээ. Ямар их доромжлол вэ? Арайч дээ Миёо Гоум Би Энхболд оо битгий хоноцын сэтгэлээр хандаач дээ. Хэдийгээр цус холилдсон ч гэсэн монголд төрөө биз дээ. Харамсаад барахгүйнэ ээ халаг гэж. 2016-08-12
Зочин:Арай дэндэнэ ээ. 2016-08-12
zochin:Zov zov. Ediin zasag yamarhvv ynaltand baigaag ard tvmnees nuuh hereggyi bhaa 2016-08-13
Зочин:Ард түмэн тартагтаа туллаа төмс талхаа хувааж авч бна гээд л хар пиардсаар байгаад. Янз бүрийн арга хэрэглэж. Төр барьчихаад. Одоо болохоор өмнөх засгаа муулаад л. Байх юм чадна гэсэн бол. Чадаач дээ. И март гээд дэлгүүр нээгдээд өчнөөн хонолоо. Пиг хүнтэй кассууд нь. Оочероо. Бхрахгүй л бна шүү дээ тийм ядуурсан ард олонг. Харуулах гээд бгаа. Юм бол и мартийн нээгдснээс хойшх орлогийг. Харуулахад л болно. Хотоор түгжирсэн машин бензин авах мөнгөгүй гээд. Зогсоогүй л бгаа биз дээ. Их дэлгүүр захууд. Ресторан баарууд халгаа бариагүй л бгаа биз дээ. Тэгж ард түмнээ доош нь чихэхихэрэг бна уу 2016-08-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?