Эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд Б.Есүй дөрөв дэх гарааны 6-р зам дээр уралдсан бөгөөд 28.40 секундын амжилтаар өөрийн гараандаа 2-р байрт орж, улсынхаа рекордыг шинэчиллээ. Тэрээр өмнө нь 29 секундийн амжилттай оролцож байсан
Энэ удаа манай тамирчин Маршолл арал, Палестин, Камбож, Танзани, Маливи, Микрониз арал, Сенегалын тамирчидтай хурд сорин уралдсан юм. Манай тамирчны хувьд 91 тамирнаас 60 дугаарт орлоо. Усанд сэлэлтэд эхний хэсэгтээ 16-д багтсан усанд сэлэгч хагас шигшээд үлдэх эрх авдаг аж.
Э.ЦЭНД