Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

УИХ-ЫН ГИШҮҮН ГЭЖ ХЭН БЭ?

2016-08-15  

Ийм нэгэн хэлэлцүүлгийг CONTROL.MN мэдээллийн сайт нээж байна. Хэлэлцүүлгийг тус сайтын нийтлэлч Ц.Энхбатын "76 ГИШҮҮН БОЛ ӨРТЭЙ ХҮМҮҮС" нийтлэлээр эхлүүлж байна. Та саналаа, нийтлэлээ манай хаягаар ирүүлээрэй.

УИХ-ЫН 76 ГИШҮҮН БОЛ ТӨРД АХ, ДҮҮ, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨӨ " ШАХДАГ" ШАХААНЫ МАШИН БОЛСОН

Хамгийн шаналгаатай хүмүүсийн тоонд УИХ-ын гишүүд оржээ. Байгууллагын дарга нарын " шүдний өвчин" болжээ тэд. Намын удирдлагаа аргадаж байж дэвшинэ. Дэвшсэн хойноо хандив мөнгө босгоно. Болсон хойноо тэд өрөө төлөхөөр ханцуй шамлан ордог. Тендерийг тэд л авдаг. Албан тушаалыг ч мөн тэд хуваарилдаг жишиг тогтсон. Үгэнд нь орохгүй бол эвсэж байгаад засгаа ч унагадаг, тэд. Тэдний гуйлга, шахаа нь төрийн албыг төрлийн алба, мэргэжлийн засгийн газрыг ах дүүгийн найрсаг сүлжээ болгон хувиргажээ.

Сонгуулийн хуулинд, өртэй хүнийг УИХ-д дэвшихийг хориглосон заалт бий. Маш чухал заалт. Гэтэл энэ заалт үйлчилдэггүй юм байна. УИХ-д нэр дэвшсэн, сонгогдсон хүмүүсийн дийлэнх нь "ӨРТЭЙ" гэдгийг бодохоор хууль огт хэрэгжсэнгүй. УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76-ын дийлэнх нь хэн нэгний мөнгө, санхүүгийн барьцаанд орсон байна. Их багаар дэмжсэн бүх хүмүүсдээ тэд өртэй болдог тухай нэгэн бяцхан судалгаа ч гарсан байна.

Улс орон яагаад өөдөлдөггүй юм бол гэтэл, "ӨРТЭЙ" хүмүүс ийнхүү бидний дээр гарчихсан, улс орныг удирдаад байдаг гажиг тогтолцоо нэгэнт бий болчихжээ. Тиймээс улс орныг бүхий л түвшинд мэргэжлийн баг удирдах боломжгүй болсон гэж судлаачид дүгнэлээ.

"Өртэй" хүмүүс өрөө төлөхийн тулд улс орны эрх ашгийг хувийнхаа эрх ашгаас доогуур тавьж эхэлдэгийн гол гогцоо нь энд буй ажээ. Чи надад, би чамд гэсэн наймаачин сэтгэхүйгээр улс орны хөгжлийг тэд хэрж торгоож чадсан байна. Өртэй хүмүүс, ийм сэтгэхүйтэй хүмүүсээр удирдуулаад, ийм тогтолцоогоор улс орон хэрхэн хөгжиж буйн гэрч нь бид боллоо. Өдрөөс өдөрт уруудаж буй амьдрал. Торгоож, аргалах биш, хөгжүүлж, цэцэглүүлэх үүрэгтэй бус уу?, гишүүд гэгдээд буй эрхмүүд!

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
irgen:Маш сайхан санаа байна. эрх мэдлээ боогдуулах хүмүүсээс юу ч ирж болно. Үнэнийг хэлэхэд энэ асуудал тодорхой болоод олон жил болсон заавал шийбэх ёстой асуудлын нэг яах аргагүй мөн дэмжиж байна. 2016-08-15
Иргэн:Маш зөв сэдвийг хөнджээ.Социализмын үед л НАМ нь ТӨРийнхээ дээр байсан.Үүнийг устгаж ардчиллын замаар замнасан гэж тунхаглаж байсан боловч эсрэгээрээ болж хувирсан. Намын даргын халаасны хүмүүс бялуу хүртдэг болсон нь нүдэн дээр ил харагдаж байна.Хэрэв чи 4 жилийн хугацаанд намын даргын хүн болох хэмжээний итгэл олж чадаагүй бол ЧИ хэн ч биш. Хичнээн мэдлэг чадвартай,турш****тай байгаад ямар ч дэмжлэг авахгүй. ХУУЛЬ гэдэг өнөө цагт ГУУЛЬ болж хэрэгжихээ байсан. МӨНГӨ УГААЖ чадаж байвал үндсэн үүргээ биелүүлж байна гэсэн үг. АРД ТҮМЭН, ХУУЛЬ,ИРГЭДИЙН ОРОЛЦОО,АРДЧИЛАЛ гэдэг үгс бол зөвхөн өнгөн талдаа илээр бичдэг хоосон үг.Жирийн иргэний хүүхэд боловсрол эзэмшээд дээшээ гарна гэдэг ӨДРИЙН ОД. Яагаад гэвэл улс төрийн дэмжлэггүйгээр дээшээ гарна гэдэг юу л бол?!Хойч үеэ бид маш муухай замаар замчилж байна. Иргэдийн төлөөлөл болоод төр зүтгэх гэхээр МӨНГӨ,НАМ,БҮЛЭГ ФРАКЦ мэтийн зүйл нь үгүй учраас ёстой "ХОЙШОО БАЙЖ БАЙ" болдог.Энэ хэлэлцүүлэг,нийтлэлээ үргэлжлүүлбэл иргэд олон зүйлийг хэлнэ дээ. Яахав хэрэгжихгүй ч гэсэн бухимдлаа тайлсан учир нэг хэсэгтээ түр тайвшрах юм даа. 2016-08-15
Батаа:УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг болиулж Засгийн газрын гишүүдийг нам харгалзахгүй тухайн салбарыг аваад явах мэдлэг туршлагын сор болсон хүнийг томилж олонх болсон УИХ нь намынхаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар засгийн газрыг шахаж ажиллуулдаг тогтолцоог бий болгож үнэхээр ажиллаж чадахгүй хувийн ашиг сонирхолтой сайд нарыг өөрчилж байх нь зөв байх болов уу 2016-08-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?