БАГШ, ЭМЧ, ЦАГДАА ЗЭРЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ ТАНАХГҮЙ

2016-08-16  

Сангийн яамнаас мэдээлэл хийж агентлагийн дарга болон түүнээс дээш Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хүртлээ Төрийн өндөр албан тушаалтан, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хүртэл хувиар танах болсныг мэдэгдлээ. Мөн МИАТ, Эрдэнэт үйлдвэр зэрэг Төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг мөн танах юм байна. Харин эмч, багш, цагдаа зэрэг төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй гэж Сангийн яамны Төсвийн бодлого хариуцсан газрын дарга Ж.Ганбат хэллээ.

Өчигдөр ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийж, Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдын цалинг буруулж, төрийн албаны зардлыг багасгах болсон тухайгаа мэдээлсэн.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?