20 МЯНГАТЫН ДЭВСГЭРТ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2016-08-16  

Их Британи Умард Ирландын Вант Улсад байрлах “Олон улсын мөнгөний судалгааны институт”-ээс зохион байгуулагдсан олон улсын цаасан мөнгөний тэмцээнээс манай улсын 2013 онд хэвлэгдсэн 20,000 төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны мөнгөн тэмдэгтүүдээс шалгарч анх удаагаа хүрэл медалийн гэрчилгээ хүртжээ. Тус тэмцээн нь сонирхол татахуйц загвар бүхий цаасан мөнгөн тэмдэгтийг сонгон шалгаруулдгаараа онцлог юм.

Анх 2006 онд Монгол Улсын мөнгөн гүйлгээний эрэлт хэрэгцээ, шаардлага болон дэвсгэртийн зохистой бүтцийг судалж үзсэний үндсэн дээр 20,000 төгрөгийн цаасан мөнгөн тэмдэгтийн чанар, үзэмж, нууцлалыг маш өндөр төвшинд үйлдвэрлүүлж гүйлгээнд гаргаж байжээ.

Тус тэмцээнд байр эзэлсэн мөнгөн тэмдэгтүүд:

Сири улсын 1000 раунд – Гавьяа зүтгэлийн алтан медалийн гэрчилгээ

Иран улсын 10,000 риал - Гавьяа зүтгэлийн мөнгөн медалийн гэрчилгээ

Кампучи улсын 50,000 риэл - Гавьяа зүтгэлийн хүрэл медалийн гэрчилгээ

Монгол улсын 20,000 төгрөг - Гавьяа зүтгэлийн хүрэл медалийн гэрчилгээ

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?