Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МОНГОЛЫН СПОРТЫН УДИРДЛАГА ДАМПУУРЧЭЭ

2016-08-19  

Асуудал дэвшүүлсэн нийтлэл

Монголын спортын салбарынхан шалгалтандаа уналаа. Багш, дасгалжуулагчид, тамирчдынхаа хамт бүгд шалгалтандаа тэнцсэнгүй. Олимп хэмээх тест, үзэгчид хэмээх багш нар монголын спортын салбарынханд МУУ дүн тавилаа. Энэ бол хөдөлшгүй баримт, бодит үнэн. Тамирчид бол байна. Харин энэ тамирчинаар үнэт зүйл босгох уу, эс бөгөөс үнс, зомгол болгох уу? гэдгийг багш, дасгалжуулагчид л шийддэг гэж алдарт хөлбөмбөгчин Пеле хэлсэн байдаг.

Тэгвэл манай шигшээгийн багш, дасгалжуулагч нар бол үнэт зүйл босгох сайхан материалыг тэрхүү зомгол, шүдний чигчлүүр л болгох л хэмжээний, түвшний чадвар эзэмшсэн хүмүүс гэдгийг анзаарлаа. Тэд үнэхээр хоцрогджээ. О.Балжинням аварга, Хосоо, Батбаяр гээд багш дасгалжуулагчид өөрсдөө ухамсарлаж, дасгалжуулагчийн ажлаасаа чөлөө гуйх цаг нэгэнт болжээ. Тэд сайн бөх байсан байж болно, практик сайтай давуу талтай байж болох. Гэхдээ шинжлэх ухааны өнөө цагийн ололт, судалгаа, дүн шинжилгээ сэтгэл зүйн бэлтгэл, тактик зэргийг гүйцэж боловсруулж, нэвтрүүлж чадахгүй хэмжээнд хүрчээ. Тэд нар бусдаас дутжээ. Дээхэн үед, гэж хэлье, Баянмөнх аваргыг чөлөөтийн шигшээгийн дасгалжуулагч, хүү Гантогтохыг нь шигшээгийн тамирчин байхад ч ийм асуудал бас л үүсэж байсан.

Гадаадын мэргэжилтнүүд, - Баянмөнх бол сайн бөх. Харин сайн дасгалжуулагч биш гэж цаг тухайд нь хэлж л байсан. Сайн дасгалжуулагч байгаагүй учраас хүү Гантогтох төдийгүй, тэр үеийн шигшээгийнхэн бүгд л амжилтад хүрээгүй гэдгийг бөхийн ертөнцийнхэн санаж байна. Дээр нь Монголын спортын салбарын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх цаг иржээ. Спортын холбоод нэг нэг хүний буюу, эздийн мэдэлд шилжээд удлаа. Тэд эзнээсээ хамааралтай болсон. Эрүүл бус тогтолцоо үүсэх суурь тавигдсан байна. Хамтын удирлагын зарчмыг энд дурдаад бүр хэрэггүй.

Женко Баттулга гэхэд л Жудогийн холбоог мэдэлдээ бүрэн авсан. Олимпод бэлдэж буй тамирчнаа татаж сугалаад УИХ-ын сонгуульд 40 хоног явуулж байх шиг. Мөнгийг нь гаргасан хүн хүнээ л хариуцахаас, хариуцлагыг нь үүрч чадахгүй. Н.Түвшинбаяр бэлтгэлээсээ 40 хоног хөндийрөхөд хэн ч юу ч хэлээгүй төдийгүй, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч амаа хамхиад л сууж байсан. Хэнд ч, ямар ч хариуцлага тооцох чадваргүй л сууж байх жишээтэй, нийтдээ. Спортын салбар нэг хүний мэдэлд шилжихээр, тэр хүний л тойрон хүрээлэгч багш, дасгалжуулагчид, шүүгчдийн нүдээр, үзлээр спорт "хөгжсөн болж" мухардалд орж байна гэж хөндлөнгийн ажиглагчид хэлж байна. Дээр нь төрөөс спортоо үл тоомсорлож, гаргуунд гаргасны хор уршиг ч арилахгүй байна. Өмнө нь Биеийн Тамир Спортын Хороо гээд бие даасан статустай байгууллага байсан. Болж л байсан. Бодлогоо, хэрэгжилтээ нэг дор зангидаж барьж чадаж байсан. Энэ тогтолцоог эвдсэн. Улс төржүүлсэн. Бодлого, хэрэгжилтийг салгасан. Сүүлийн 4 жилд, спортыг 3 яам дамжуулан тоглолоо. Боловсролын Яам, Соёл спорт Аялал жуулчлалын Яам, Эрүүл мэндийн Яам, одоо болохоор Боловсрол Соёл Спортын Яаманд харьяалуулав. Тэгэхдээ агентлаг гэж хэрэгжилтийн газар бий болгож, яамандаа бодлого хариуцсан газар бий болгосон байдалтай тарамдуулсаар ирэв. Ингэж бодлого, хэрэгжилтийг салгасны хор хохирлыг тамирчид л амсаж явна. Дарга нар нь мөнгө төгрөг завших бололцоо нээгдсэн. Үүнээс болоод, спортын холбоод ч дур дураараа авирлах нөхцөл үүссэн. 2012 оны олимпод У.Мөнх-Эрдэнийг явуулахгүй гэж боксын холбооныхон хэрхэн хавчсаныг монгол түмэн гэрчилнэ. У.Мөнх-Эрдэнэ эр зориг гарган, ганцаараа тэмцсээр, шахаж шаардаж байж сорилт хийлгэж, түүндээ хүчээр ялснаар Лондон-2012 олимпод оролцох эрхээ өвөртөлсөн. Тэр тэгэж явж байж, тэмцэж байж монголын боксынхны нүүрийг тахалж, олимпийн хүрэл медалийг эх орондоо тээж ирсэн. Энэ жил У.Мөнх-Эрдэнээс үлгэр авч С.Цэрэнчимэд тэмцэх л байж дээ. Олимпод манайханд юу дутав? Төсөв баталсан. Бүх зүйлээр, бүр монгол тогоочоор ч хангасан, анх удаа. Ганцхан зүйл дутлаа. Тэр нь мэргэжлийн сургалт, чадвартай дасгалжуулагч үгүйлэгдлээ.

Хоёрхон жишээ дурдая. Мөнхийн хоёрдугаар байрт жагсах байсан Г.Отгонцэцэг охин Казак мэргэжилтэн багшийн сургуулилтын ачаар анхны олимпоосоо л хүрэл медалийн эзэн болов. Таеквондогийн П.Тэмүүжин гэж хүү дэлхийн томчуудыг ялж, сандаргав. Олимпийн медальд ойрхон очлоо. Түүнийг хэн дасгалжуулав гэтэл Солонгос багш дасгалжуулжээ. Ийм л ойрын жишээг татья. Тэгэхээр өөрчлөлтийг багш, дасгалжуулагч нараас эхлэе. Цаашлаад спортын холбоодоо нэг хүний мэдлээс гаргая. Мөнгө өгөх дуртай нь өгөг, харин холбоог удирдах эрхээс хөндий байлгая. Дасгалжуулагчаа Монголоосоо ч хайя, мэргэшүүлье. Бүр чадахгүй мэдэхгүйдээ тулбал, гаднаас мэргэжилтэн урья. Риогийн олимп удахгүй өндөрлөнө. 2020 онд Токиогийн олимп залгана. Тиймээс , дараагийн олимпийг бодох цаг болжээ. Хуучин үхэр тэрэгтэйгээ хол явахгүй нь тодорхой боллоо.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Jiden:Saihan heljee vnen hedii gashuun ch tustai bidend iim vnen dutagdaad heleh ytih hvngvi gantc hoer duugarsnaa daramtldd bdg bolson ni gashuun vnen deer ni odoo tcag door yaraltai hiih zvil bol hariutclagiin tuhai erh zvin orching bvrdvvlj bvh ****tand heregjvvleh huulitai boloh heregtei boljee tatvar tolo****in mongiig durtai ni vren taran hiigeed ymarch hariutc**** hvleedeggvi ene baidliig odoo l zogsoohgvi bol olon yman deer ulam aldah bolnoo 2016-08-19
Zochin:Sportiig uls turd ****j zolioslohoo zogsooh heregtei. 2016-08-19
Zochin :Holbooduudiig shinechleh heregtei, togtoltsoog uurchluh ni zuv gj bodoj bn 2016-08-19
Tamirchin:Yaag unen shuu 2016-08-19
Элбэгдорж :Mаш зөв сэдвийг хөндсөн байна монголд сайн чадалтай багш нар байнаааа гол асуудал нөгөө л улс төрчдийн оролцоо ороод томилогдоод байна Балжинняыг Нямдорж Дорлигжав 2ын шаард**** шахалтаар тавьсан чөлөөт бөх ч адил Б.Болдын нөлөөгөөр дүү нь ахлах болж дүвчин эрх мэдэлгүй даган баясгагч болсон бокс мөн адил Банди гэж агуу хүнийг хүчээр шахаж гаргасан одоо гор нь бодит харагдаж байна топ 4 гээд л байдаг гэтэл одоо хүндийн өргөлтийн холбоог хар санаа сэтгэл нэгдсэн хэдхэн залуучууд топ 5 болгон авчирч чадаж байна мөн таэквондо шатар оуны бусад спортын төрлүүд амжилт арвин болж байна 2016-08-19
dak:mash uneniig xeljee bugd belen baix tusmaa bur yamar ch amjilt gargasangui 2016-08-19
Зочин:Ийм удирд****тай байснаас байгаагүй нь дээр. 2016-08-19
Зочин:Дэмий хоосон хоолны савнаас с**** нь зөв. 2016-08-19
Зочин:Гийгүүлэх юмгүй байж хэрүүл тэмцэл хийхдээ гаргуун. Бүх мэргжшсэн 2016-08-19
шагай:уучлаарай хөөе Отгонцэцэг дасгалжуулагчтайгаа Казакт очсон шүү Дасгалжуулагч багшийн нь хөдөлмөрийг бу****д нязаах хэрэггүй ойлгоо ам бурагчаа 2016-08-19
шагай:Олимп дэлхийн аваргаар гэнэт амь ордог нөхдүүд цаашаа шүү Та нарын үсчүүлсэн шүлс нэг л өдрийнх шүү ойлгоо 2016-08-19
saraa:Sanal 1 bn, holbood ni dotroo heruultei 2016-08-19
Муу байна:маш зөв бичжээ. Эхлээд татвар төлөгчдийн мөнгийг үрсэн дасгалжуулагч нараар мөнгийг төлүүлж улсыг хохиролгүй болгоё. Улсын мөнгөөр зугаалсан сайд дарга нараас мөнгөө төр ав. Дараа нь хариуцлаггүй тамирчидтай хариуц**** тооцоорой. Ард түмнийхээ итгэлийг хүлээж алтан соёмбот далбаагаа мандуулаад ир гэж явуулсан болохоос олимпын жагсаалд орж харагдаад ир гэж явуулаагүй. Мөн чанаргүй чемодон авсан хүнээр 35 сая төгрөгөө төлүүлж ав. Ингэж л хариуц**** нэхэхгүй бол төрийн мөнгөөр тэнэдэг хэдэн халтарууд гарах нь. 2016-08-19
Улстөочид:Олон холбоод үүсгэж өгдөгөө боли яаж завааруулдагыг С.Эрдэнэ харууллаа 2016-08-19
Зочин:Дур дураараа бурахаа болих хэрэгтэй... Тамирчид бэлтгэл сургуулилтаа хийсэн дасгалжуулагчид ажилласан... Харин зөв зохион байгуулалттайгаар зөв бодлого чиглэл хэрэгтэй байгаам... Худлаа үнэн юм ярьж олон жил спортын салбхот болсон инээдтэй гарууд байх юм... Эхнэр нөхрөөрөө энд сандайлаад сууцан ажил хийх боловсон хүчдийг шахаж худлаа хов ярьсан гарууд байна шүү наана чинь... Зөв эрүүл сэтгэлгээг нэн тэргүүнд гаргаж ирэх хэрэгтэй... 2016-08-19
OҮнэнхүү:Асуудлыг зөв гаргаж тавьжээ. Үеэ өнгөрөөсөн О.Балжинням. З. Дүвчин. Эрдэнэт-Од гээд л ярих байх лдаа миний мэдэхээс Эд маань ядаж Орос хэлээр ч ойлголцож чадахгүй нөхдүүд. Англи хэл Орос Араб хэл мэддэг хүн эдний дотор хэд байна. За тэгээд дасгал сургуулилт энээ тэрээ зүйл 1970-1980 оныг бодвол техник технолог талаасаа нэвтэрсэн зүйл зөндөө байгаа нв ойлгомжтой. Хүн өөрөө хоцордог гэдгийг мартаж болохгүй. 2016-08-19
Zochin:Yaag zuv. Tsagaa olson niitlel bn. 2016-08-19
dfgh:Erdem shinjilgee sudalgaanii Alba gej bii shuu dee. Ted ni yu hiisen bolood bagsh nar luu ni dairaad bnaa. Bagsh nar mekhee zaag, tekhnik taktikaa zaag, setgel zui, sudalgaa ene teriig ni ter alba ni khiikh yostoi ain 2016-08-19
bi:uneeen 2016-08-19
irgen:Ene olimpiin omnoh olon ulsiin temtseenuudees harj baihad manaihan yalj yavaad suuliin tsoohon sekunded yalagdah, tsag duustal huchee ****vhaj barildahgui baih, heneggui idevhiguigeesee torguuli avah zergeer yalagdaj baisan. Olimpod ene baidaluud n oorchlogdoogui heveeree l baisan. Manaihand huch byar bna. Uhaan, taktik, medremj deer n etsee hurtel gesen temuulel alga. Ene buhniig tamirchdad hatuu suulgaj ogoh uuregtei humuus bol dasgaljuula****d. Bidend deer n amjiltandaa aarhaj ene heveerei baih yum shig boddog genen zan ih nolooloh yum. 2016-08-19
Ehoronc:Amjilt muu baigaa ni tamircid,dasgaljuulagctaigaa ajillah,congoh,temceend zov taktik barimtlah cuhal.tor Zarag ih anhaarsan,Spain zohion baigyylj ih mongo hangamj gargasan.bair,hool,yilcilgee busad byh olimpaas sain.ene asuudal deer EMSportiin jam,sport hogjliin gazar ion udird**** ynen sain baijsan shyy.baurlalaa.harin sport oops ups torioo salgaa.MaN halaa selgeegee zogsooh heregtei. 2016-08-19
Шүүмж:Балжинням үндэсний бөх сайн л барилддаг байх л даа. Гэхдээ тэр нь сайн дасгалжуулагч болно гэсэн үг биш шүүдээ. Уг ньНасантогтох гуайг арай л эрт хөөгөөд тэтгэвэрт нь гаргасан байхаа. Авъяас чадварт насны хязгаар гэж байдаггүй юм шүү. Одоо зүгээр л зайгаа тавьж өгөөд тэр ****он чихэлсэн ямар ч боловсролгүй өөрсдийгөө од гээд бодчихсон аархуу,онгироо малнуудыгаа очиж хүмүүжүүлж чадах уу???????????????? 2016-08-19
зосин:Жудо Дашдавааг дасгалжуулагч болгох хэрэгтэй 2016-08-19
Эрка:Хайран залуусыг энэ хэдэн Монгол бөхийн архагшсан будлиан таригч нар амьдаар нь тарчилгаж байдаг нь тамирчдын нүдний гал ,харцнаас илт байна .Сэтгэл зүйн асар их дарамттай амжилт гаргахад тун хэцүү. 2016-08-19
зочин:манай харж байгаагаар спорт холбоодын удирд**** гэж нэг том сулжээ байна энийг зохицуулдаг газар гэж даанч алга даа 2016-08-19
Zochin:Battulgaas eheleed bie hamgaalagch bolgoson sh de hurungutei hunii buh ulsiig dolooh um daa huurhii 2016-08-19
Ганаа:солонгос дасгалжуулагчтай жүдогийн хятадын эрэгтэй анх удаа медаль авлаа. Х.Болдбаатараар дасгалжуулагч хиилгэх хэрэгтэй. 2016-08-20
zochin:Unen shuu. gar bumbugiin emegtei bag solongos dasgaljuulagchtai bxdaa yamar ix amjilt gargaj bailaa daa. ter ued mongol dasgaljuulagch nar ni ****n xel am bolood l bsan. 2016-08-20
jkadkjanw:otgontsetsegiig tuuniii bagsh uuruu dasgaljuuldag yum shte. Mongol hun 2016-08-20
Жүүгээ:Днлхийд их спорт асар хурдтай хөгжжжээ. Манайд гүйцэж амжихгүйгээ. Спортын удирд**** дасгалжуулагчдыг иж бүрнээр гь солих цаг нэгэнт иржээ. Залуужуулж оюунжуулмаар юм 2016-08-20
Mongol:ene judogihon tuswulsun mungnii 60,70 huwiig dangaara awna. Jilde 30garan temtseend orno huwtsas,em taria n hurtel judogihond zoriulagdaj irne. Teglee ged yaw archaaga aldlaashte odo ta nariin tansaglal uuger duusgawar bolno bizee 2016-08-20
avyas:Ene heden dasgaljuulagch nertei hotsrogdliin tuiluud mongoliin aviastai zaluusiig allaadaa Olimpiin umnu hichneen tom tom baaj huleet uusgeleedee 2016-08-20
kif:bugdiin soli tamirchidiig bas 2016-08-20
purevdelger:Unheer piod mydaal avah tamirchin ih baisan az dutlaa mongold ushuu uluu tamirchin bii tuuniig l olj beldeh heregtei 2016-08-20
unen:tuvshinbayr beltgelee bol bainga xiigeed yavsan shuu xarin ta nar tegej xelj boloxgui. 2016-08-20
Йы:Балжинням арслан бол үнэхээр үхэр тэрэг дээ. Жудочид мафийн гарт 2016-08-20
Баяраа:Уг нь зөв байна. Гэхдээ нэг шат өнгийгээд харчихвал боллоо. Засаглалаа шинэчилж байж бүхнийг үндсээр нь засах болохоос дан ганц спорт өөр аль нэг юмыг засах боломжгүйг ухаарах нь чухал байна. 2016-08-20
zochin:omno ni duugarch boloogui uym b.khdaa 2016-08-20
Dasgalhuulagch:Minii sain tanidag neg zaluu kuba ulsad boksiin dasgaljuulagchaar ih surguulid suraltsaj tugsuj ireed 2 jil bolj bna. Odoo hurtel dasgaljuula****in ajil oldohgui, fitness d ajillaj bna daa. 2016-08-20
zochin:xol ochij xutsaj xonxor ochij **** l gants odoriin savchuulsan sulsere busdiin xodolmoriig **** uguiseg.ooroo yu xiij chaddagtaa busadiin ingej doromjlono be 2016-08-20
Батаа:Олимпоос медаль авсан л байна шүүдээ Монголчууд минь битгий ингэж бие биеээ доромжилж байгаачээ Ер нь Насантогтох мэтийн аугаа авъяаслаг хүмүүсийг шахаж тэтгэвэрт гаргаж харь оронруу хөлслүүлж байгаа нь буруу байхаа тэд бол бурхнаас бидэнд хайрласан амьд эрдэнүүд юугаар ч солишгүй үнэт зүйл гэдгийг анхаарах учиртай 2016-08-21
ЦД:Компьютер Зурагт хоёрын ялгааг мэдэхгүй Балжиннямын дасгалжуулагч гэж юу байхав дээ.. 2016-08-21
Баатар:Үүнээс өөр үнэн гэж алга Бид ийм хүмүүс биш шүү дээ ямарч хариуц**** алга. Энэ улсуудтай нь хариуц**** тооцох цаг болж 2016-08-21
Зочин:Санал нэг байна. Манай багш дасгалжуулагчид үнэхээр муу байна. Бөхчүүд мэдрэмжгүй, ухаан дутмаг, зоригггүй, тэвчээргүй байна. Энхбатын нийтлэлийг дэмжиж байна. Сайн нийтлэл болжээ. Баахан шалтгаан ярьсан хүмүүс байх юм. Сайн дасгалжуулагч байвал манахан амжилт гаргана. Дампуурсан удирд****а солих хэрэгтэй. 2016-08-21
Зочин:Спорт холбоод 1 хүний өмч болчихсон, тойрон хүрээлэгч нартаа цол зэргийг баруун солгойгүй цацдаг болсон. Гандболын ОУ-ын мастер болох ямар тэмцээн 5 жилийн хугацаанд болсийн???Монголд болсон ААШ оуютны тэмцээнд бараг л 000000 оноогоор бүх оронд хожигдоо биздээ. Холбоодуудын эрх мэдэл нарийн бичиг нарт байгаа шүү. Санхүү, хуулийн, өөр ч юу ч байдгийн шалгалт оруулбал яасийн. Ганц энэ холбоо ч биш өөр зарим 1 холбоод байнаа байнаа. 2016-08-21
deke:bichih zuiee medej baij bich otgontsetseg mongol dasgaljuulagchtai ybsan temuujin basl erdenbaatar dasgaljuulsan erdenebaatar uriagui bol solongos dasgaljuulach mongold irehgui eniig holboo hiigeegui uls ch hhiigeegui 2016-08-22
ts.enhbat:mvox gj hubiin kompan bhd yaj sport hugjih be de dan hulgaich nar.davgaa gj horchin ****j bgad bayrtai bna ter yu ym be neg muu sumo l abraga shu de 2016-08-24
Zochin :Yag uneng bichij de 2016-08-24
Zochin :Yag uneng bichij de end bi todorhoi barimtan deer undeslen sanal setgegdlee helye ulsaas jild sportinhond tosovldog mongoni 50÷g judogin holboo avdag 20% choloot boh 10% boks 10% ****d**** ene 4 holboo top 4 gesen nertei uchraas iim darhan erhtei gene uldej bga 10han % g sportin busad holboond huvaarildag teheer busad sport hogjdoggui cever huvin karmaanaasa gargaj yvj bn ene tal deer tor zasag yam gazruud min zov anhaarlaa handuulaache gej huseh bn 2016-08-24
buyanaa. :enkhbattai sanal neg . manai tamirchid ni delkhii ali ch ornii tamirchidaas ul dutana. KHARIN BELTGEL, BOLON setgel zuin beltgel mash dutmag baisniig ene olimp kharuullaa. ALICH tulaani urlagt suuri gun ukhaaniig tamirchiddaa zaakh tsag ni boljee....SPORTOD shinjlekh ukhaanii uudnees khandakh kheregtei gedgiig manaikhan oilogoson baikhaa....AKHMAD BEKH DASGALCHUULAGCHDIIN arga turshilgiig bichsen nom gargakh, dotooddoo bolon gadaadaas merjilten urikh , sportiin emcn setgel zuichdiig ajilluulkah zereg ERS SHIUNECHLET EERCHLELTIIG KHIISNEER bid amjiltand khurekh bolno... 2016-08-25
Сонирхогч:Санал нэг байна Тэр тусмаа спортлуу хувийн амбицаа бодсон улс торчид орж эрх мэдлээ ашиглан спортын мэргэжлийн холбоодыг хувааж хагаралдуулан зорчилдvvлснээр эхний ээлжинд тамирчид зарим дасгалжуулагчид хохирч эцсийн дvндээ ийм байдалд хvрчээ 2016-08-26
Zochin:Unen shuu de tiimees uurchlultiig zorigtoi hiimeer l bna shigshee nertei olon tamirchid yamarch ****lguur hariuts**** ogt baihgui baigaad hatuu sugnelt hiimeer yum aaaa 2016-08-26
zochin:Sportod hulgaich nar uurleheer buzartaad iim l bdag bhgui yu daa Jargalsaihan hulgaichiig sportoos bur ****uulah heregtei 2016-10-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?