ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

2016-08-20  

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэх захирамжийг нийслэлийн засаг дарга гаргасан. Энэ шийдвэр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Таны автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШ ТООГООР (0, 2, 4, 6, 8) төгссөн бол наймдугаар сарын 20, 27-ны Бямба гарагт, СОНДГОЙ ТООГООР (1, 3, 5, 7, 9) төгссөн бол энэ сарын 21, 28-ны ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Зуны хязгаарлалтын бүсэд 08.00-20.00 цагийн хооронд үйлчилнэ.  

Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй гэдгийг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.САЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?