ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ 22-26-НД БОЛНО

2016-08-20  

Энэ жил эцэг эхчүүд хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт 8-р сарын 22-26-ны хооронд хүүхдээ бүртгүүлж, элсэлтийн тасалбар авна. Харин 26-ний өдөр тухайн тасалбараар сугалаа явуулж, сонгогдсон багачуудыг цэцэрлэгт элсүүлэх юм.

Цэцэрлэгийн бүртгэлийг шударга явуулахын тулд Элсэлт зохион байгуулах комисс томилох бөгөөд тухайн цэцэрлэгийн багш, ажилтан, эцэг эхийн төлөөлөл, хорооны ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй байх тус комиссыг эрхлэгчийн тушаалаар байгуулах ажээ.

Энэ жил төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 75 цэцэрлэгийг ашиглалтад орсноор 6115-хүүхэд нэмэгдэж, Улаанбаатар хотод амьдарч буй 2-5 настай 145 мянган хүүхдийн 101 мянгыг цэцэрлэгт хамрагдана.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?