СУГАЛААНД ЭЦЭГ ЭХЧҮҮД ИТГЭХГҮЙ БАЙНА

2016-08-22  

Энэ жил цэцэрлэгийн хүүхдүүдийг сугалаагаар бүртгэх болсон. Өөрөөр хэлбэл урьд өмнөх жилүүдийнх шиг цэцэрлэгийнхээ үүдэнд хонож оочерлох шаардлагагүй болсон гэсэн үг. Хороо тус бүрээрээ хуваарийн дагуу бүртгүүлж, бүртгэлийн хуудсаа хоёр хувь үйлдэн нэгийг нь өөртөө үлдээж нэгийг цэцэрлэгт үлдээнэ. Улмаар эцэг эхчүүд сугалаа сугалах өдөр бүртгэлийн хуудсаа авч ирэн азаа үзэх юм. Сугалааг шударга явуулахын тулд бүх эцэг эхийн хараа хяналтын дор ил тод нээлттэйгээр багш ажилтан, эцэг эхийн төлөөлөл, хорооны ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан  элсэлтийн комисс  ажиллана гэж харъяа яамнаас шийдвэрлэсэн. 

Нийслэлийн 22 дугаар цэцэрлэгт Баянзүрх дүүргийн 1,2-р хорооны хүүхдүүд хамрагдаг. Энэ жил хоёр настай ангид хороо тус бүрээс 48 хүүхэд авах шийдвэр гарчээ. Гэтэл тус  хоёр хороонд хоёр настай 400 гаруй хүүхэд байдаг байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд 7 дугаар сарын 30-наас эхэлж оочерлож, бүртгэж эхэлсэн гэнэ. Сүүлийн хэдэн өдөр яамнаас шийдвэр гартал цэцэрлэгийн гадаа оочерлохгүй байхыг цэцэрлэгийн зүгээс анхааруулжээ. Сугалаагаар сонгож авах шийдвэр гарсан өдрөөс дахин оочерлож эхэлсэн гэлээ. Учир нь ингэж сонгож авах  нь найдвар муутай. Ар өврийн хаалгаа ихтэй болдог гэж тэд хэлж байна. Тиймээс эртнээс дугаарласан дарааллаараа бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа маргааш өглөө /өнөөдөр/ илэрхийлнэ гэж байсан юмаа.  

Зургийн тайлбар: /8-р сарын 21-ний 19:00 цагийн үед, Эцэг эхчүүд хонож дугаарлах бэлтгэлээ базааж ирсэн байлаа./

Зургийн тайлбар: /8-р сарын 22 буюу өнөө өглөөний байдлаар/

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?