Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ИХ РЕКЛАМДААД ИРЭХЭЭР ЦААНА НЬ АСУУДАЛ БАЙНА БУЮУ ЭРДЭНЭТИЙН ХУВЬД ШИЛЖСЭН 49%

2016-08-23  

Хэн их рекламдуулж байна, түүнд асуудал байна. Монгол парадокс буюу ийм нэгэн гаж тогтолцоо Монголд бий болжээ. Нуух хаах зүйл үүсэхээрээ түүнийгээ хаахын тулд нүүр нүдгүй рекламаар "шуурдаг" жишиг тогтсоныг ажиглагчид анзаарчээ. Сүүлийн үед реклам сурталчилгаанд хамгийн их мөнгийг Эрдэнэт УБҮ цацаж байгаа нь хэний ч нүдний өмнө ил болов. Ард иргэдээсээ нуух далдлах зүйл Эрдэнэт УБҮ-т үүссэн байх магадлалтай гэх харыг энэ их сурталчилгаа дагуулж эхэллээ.

Тэр нь юу байж болох вэ?

Агуулахаар нь дүүрэн овоолоостой байдаг шахааны бизнес л лав биш болж таарлаа. Энэ бол түүнийг хол давсан асуудал гэж хэлэх нэгэн ч таарна. Бараа товар, мөнгөхөн гэдэг бол хуучирсан пянз. Энэ бол огт өөр зүйл. Тэр нь Эрдэнэтийг алгуурхан "залгих" эртнээс сайтар бэлдсэн нүүдэл гэж шударга иргэд хардаж, CONTROL.MN-д хандаж байна. Энэ алхмыг хэн гэдэг аавын зоригтой хүү хийж чадах вэ? Үнэндээ, Монголын жижиг байтугай том компани ч үүнийг дангаараа зориглон хийж чадахгүй. Тийм зүрх, зоригтой аавын хүү байхгүй гэнэ. Засаг ч дангаараа хүчрэхгүй. Яагаад гэвэл, Эрдэнэт УБҮ хэзээнээсээ Монгол улсын үе үеийн ерөнхийлөгчийн хараа хяналтад байж ирсэн. Багабанди - Отгонбилэг- Баяр гэсэн гурвал байсныг монголчууд мэднэ. Да.Ганболдыг ерөнхий сайдаар томилохоос Н.Багабанди яагаад 7 удаа татгалзсан түүх хуучраагүй байна. Гол нь ГОК-ын даргаар хэнийг томилох дээр санал нийлэхгүй байсан. Тиймээс ч ГОК-ын даргын суудал Монгол улсын ерөнхий сайдын суудлаас ч үнэтэй байсан цаг бий. Ерөнхий сайдад нэр дэвшигчээс ерөнхийлөгчийн ганцаарчилсан уулзалтын үеэр асуудаг хамгийн гол асуулт нь :

- Таныг дэмжвэл, та ГОК-ын даргаар хэнийг томилох вэ? гэдэг асуулт байлаа.

Тэгэж тохирч чадаагүйгээс болоод Да.Ганболд ерөнхий сайд болж чадаагүй түүхтэй. Дараа нь Н.Энхбаяр ба түүний хүрээллийнхэн бас Эрдэнэттэй бизнесээр холбогдсон тухай бичиж ярьдаг. Хяналтандаа Эрдэнэт УБҮ-ийг байлгаж байсан гэдэг. Одоогийн Ц.Элбэгдорж ерөнхийлөгч ч энэ жишгээс гажаагүй. Н.Багабанди ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа С.Баяр ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс ГОК-ийн асуудлаар Казахстаныг зорьж байсныг Монголын сэтгүүлчид тухайн үедээ дэлгэж байсан. Одоогийн ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагааныг ч Эрдмэн үйлдвэртэй зэрэгцээд зэс боловсруулах Ачит ихт компанийг хувьдаа байгуулсныг нутгийн иргэд мэдээлдэг. Тэгэхээр Эрдэнэт УБҮ-ийг хэн хяналтандаа байлгадаг вэ? гэдгийг тааж цөхөх зүйл байхгүй. Монголын эрх мэдэлтэй, эвэр туурайтангууд л ГОК-ыг мэдэлдээ байлгаж ирсэн. Ерөнхийлөгчийн хараа хяналтад байдаг Эрдэнэт УБҮ-ийн 49 хувийг нэг л нартай өдөрт Худалдаа Хөгжлийн Банкны Эрдэнэбилэг гэгч дангаараа авч хэзээ ч зүрхлэхгүй. Түүний ард улс төр, бизнесийн маш бат бөх хана хэрэм байна гэдгийг уншиж болно. Оросын талын эзэмшиж байсан Эрдэнэт УБҮ-ийн 49 хувийг Монголын хувийн компани авсан гэх мэдээлэл сонгуулийн санал хураах өдөр анх хэвлэлээр цацагдсан. Үүнийг шалгана, улсын мэдэлд буцаан авна гэж сүр дуулиантай мэдэгдэж байж, сонгуульд ялалт байгуулсан МАН хярсан туулай шиг бутны араар ороод нам гүм боллоо. Бүтэн 2 сар өнгөрлөө, сонгуулиас хойш. 10 гаруй хоногийн өмнө Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан ч таг чиг. Бас л сураг алдрав. Харин түүний оронд, улс орон дампуурч байна гэх зүйлийг дэс дараатай ярьж, анхаарлыг өөр тийш хандуулахыг зорьж байна. Харин Оросын эзэмшлийн 49 хувийг Монголын тал, тэр дундаа Монголын хувийн компани хувьдаа авах асуудал оны эхээр шийдэгдсэн байх магадлалтай гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж байна. Магадлалтай юу гэвэл, магадлалтай. Яагаад гэвэл Эрдэнэт УБҮ тавдугаар сараас хэвлэлийн сурталчилгаагаа онцгой идэвхжүүлсэн. Жил бүрийн 5-р сарын 03-нд тэмдэглэдэг Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн арга хэмжээг санаачилгаараа санхүүжүүлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагын дунд "Сайн мэдээ" аяныг ч ГОК зарласан. Сайн мэдээнийхээ уралдааны дүнг оны төгсгөлд дүгнэнэ, шагналын санг дангаараа бүрдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Сайн мэдээ хийхийг уриалсан. Тухайн үедээ, зөв санаачилга юм гэж хэвлэлийнхэн дэмжсэн. Ингэж л хэвлэлийнхнийг урхидсан байна. Дээр нь Монголын өдөр тутмын сонин, телевизүүдээс гадна, том жижиг гэж ялгалгүй бүх мэдээллийн сайттай их бага мөнгөний дүнгээр хамтын ажиллагааны гэрээ байгуулж барьцаа улам чангаруулсан байжээ, эргэн санахад. Хамгийн сүүлд Рио-2016 олимпод спонсороор оролцов. Ашигтай ажилласан учраас спонсордож байна гэж хоногштол, мэдээлэл цацлаа. Тийм байж болох. Нэг их чухал биш ч гэсэн хэдэн сая төгрөгөөр спонсордсон гэдгийг ил болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, 49%-ийн асуудал яагаад чимээгүй болов? гэдгийг сөхөх цаг болсон. Сонгууль, наадам, олимп аль аль нь өндөрлөлөө. Амласнаа санаж, ажилдаа орцгооё. Тэгэж байтал гэрээг өөрчлөх боломжгүй гээд нэг үг өгүүлбэр, гэрээний заалт гаргаад ирэх вий. Завшигчид цаг хожсон байх бий. Тэд маш нарийн тооцдог. Завшигчид, голдуу л, цагаан сар, наадам,шинэ жилээр л ийм зүйл хийцгээдэг. Оюутолгойг мөн л сонгуулийн дараахан, наадмын өмнө шийдсэн. ГОК-д ч мөн адил давтагдлаа, цаг хугацаа нь. Олимпийн медалиас ч үнэтэй Монголын эрх ашиг, Монголчуудын хүсэл сонирхол гэж бий шүү гэдгийг санацгаая. Энэ шалгалтыг хэр шударга хийхийг харцгаая. 

 

Хяналтыг хамтдаа тавьцгаая.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Сурсан зангаараа гулгуулж эхлэв үү 2016-08-23
Зочин:Эрдэнэтийг хувьд өгч огт болохгүй 2016-08-23
Зочин:Зөв . Эрдэнэтийг хувьд өгвөл улсаа хувьчилсантай ижил. 2016-08-23
Зочин :Арай дэндэнэ ээ 2016-08-23
Зочин:Шалгах хэсэгтээ иргэн Ламзав тэргүүтэй хүмүүсийг оруулья. Тэд худалдагдахгүй. 2016-08-23
Зочин:Цаг алдаж болохгүй. Өрсөх хэрэгтэй. 2016-08-23
Зочин :Ямар арчаагүй юм бэ, ангайж суугаад бас Эрдэнэтээ хэдэн луйварчинд алдах нь. 2016-08-23
Юун буруу гэж:Ингэж утгагүй гуйвуулж мэдээлэл хийж болохгүй. Энэ нөхөр бас шахаа хийдэг гар байх шахаа хийдэг луйварчид боож үхэх гэж байгаа. Хувьчилсан зүйл ерөөсөө байхгүй харин гадны эзэмшлийн хувийг худалдаж авсан энэ бол харин бахархах зүйл. Битгий хүмүүст буруу мэдээлэл тараа. 2016-08-23
Баярлах ёстой:Монгол талд ирсэнд ****гууд их дургүй байгаа гэсэн Яагаад гэхээр манай улс төрийн луйварчид тайван нийлж шахаань бизнес нь хаагдах гээд. Дандаа ****гийн гар хөл үүд эсэргүүцэж байгаа шүү тэрнээс төрийн эзэмшилд хүрээгүй 51% байгаагаараа байгаа харин гадагшаа гарах мөнгө дотооддоо бна Монгол хүн хэзээ ч дургүйцэхгүй **** ****үүд харин эсэргүүцэж бгаа шүүү 2016-08-23
huu:MAN chimeegui bgaa ni huviin tohiroo hiigdej bgaag l haruulj bn, iim ****nuud daa 2016-08-23
Зочин:Монголд ирлээ гээд баярла. Ийм пиарыг сонгуулийн үеэр ч хийсэн. Тэд ард түмнийг итгэнэ, гэж найдсан. 2016-08-23
Зочин:Монгол гэдэг нэрийн дор хэн авав аа, халааслав ? 2016-08-23
Зочин:Ц. Нямдорж чуулганы хуралдаанаар, - маргааш гэхэд миний ширээн дээр Эрдэнэтийн 49 хувийн тайланг авчир гэж шинээр томилогдсон эрчим хүчний сайдад үүрэг өгсөн. Хаана байна? Тэр тайлан. 2016-08-23
Зочин :Биднийг сонгочих. Тэр луйварчдаас маргааш л гэхэд 49 хувийг Монгол ул****а авчрах тогтоолыг УИХ-аар гаргуулна гэж байсан, нам, түүний гишүүд яагаад таг чиг болов оо? 2016-08-23
Зочин:Шарааны бизнес энэ тэрээр молиго үнхүүлэх нь.энэ бол техник , ингэж мунхруулдаг юм. Одоо Эрдэнэтийг бүхлээр нь залгих нь. Залгиулснаас шахааны бизнестэй үлдээсэн нь дээр. 2016-08-23
Зочин:Улсыг минь тэжээдэг саалийн үнээ, гол орлогын эх үүсвэр үйлдвэрээ хэдэн нөхдөд алдах ньээ. Яана даа. Хаашаагаа харж үхдэг юм билээ, энэ чинь 2016-08-23
Зочин:Эзэн байна уу? Энэ улсад. Эдийн засаг хүндрэхээр хумьдаг баймаар юм . цуглуулдаг бас. Бид задлаад, тараагаад байх бололтой 2016-08-23
Зочин:Энд нээх эмзэглээд байх зүйл алга. Ялгаагүй гадны байгуул****руу гардаг байсан зүйлийг л ХХБ авч байгаа болохоос биш ард түмэнд өгөх хувийг хувийн байгуул**** авсангүй. Аль талдаа ч ялгаагүй ард түмний аманд хоол хийхгүйгээс хойш "бүх ард түмний нэрийн өмнөөс" гэсэн шахаачдын паракци энэ мэт сэтгэгдлээ хэвлэл мэдээллээр цутгах нь зүйн хэрэг. Шахааны бизнес зогссон нь харин ачилчид болон улсад ч ашигтай зүйл юм. 2016-08-23
zochin:ingej bgaad dampuuruulah biz!!!!!!!!!!!!!!!!!!!! 2016-08-23
Yanada:Ene buhend eronhiilogch, UIH darga, busad tomchuud bas oroltsootoi geed gaduur yarigdaad bhin unen bolvuu yaanada odoo tegeheer. Uls orondoo gyalaij gyaltaih yum bailgahgui zalgichih yum bndoo hanaj tsadahaa medehgui yaasan uls gej bg bnaa 2016-08-23
ard:Elbegdorj gedeg hulgaich ih yum hiij bna daa. 2016-08-23
and :End neeh ih bodlogo bolood bh zuil baihgui boslogo gargahgui bol diilhee baitsan yagaad gevel elbegdorj badamjunai hoer hyatadaas bolzoltoigoor mungu zeeleed avtsanshdee Ardiin namd har mashinaa ugtsun bolhoor bid hichneen songood nemer baihgui bolson 2016-08-23
zochin:Galt tereg ali khediin khodolchikhsoon.Myanga khudlaa yariad odoo khenbugai ni yaj ch chadakh kho ni ongorson. Ajilchidad yamar ch medeelel ochikhgui uchraas iim nam gum b.na. Uildveriin ajilchid khuchee negtgej temtsliin khurts khelbert shiljij uildveriig zogsookh uym bol edgeer khumuus yamarkhuu aldagdald orson khoinoo ukhaarch magadgui. Ajilchid bosotsgoo.Nuutsaar ta bukhnii talkhni mongiig bulaachikhaad baikhad tag chig l baigaad baikh uym daa. 2016-08-23
дддд:Ард түмний өмч мөн 2016-08-23
7:iddeg ni idsen odoo ta nar duugai bai yu olj doloohgui.idsen ni bid nariin az ur huuheddee ach zeedee ugch bna.elbegdorj uhehdee munguteigee tsug tamd ****taagdan 2016-08-23
Иргэн:Монголчуудаа,Эрдэнэтчүүдээ энэ сайхан үйлдвэрээ энэ хулигаан ****ид өгч болохгүйээ, хичнээн сайхан үүх түүх маань байгаа билээдээ, монгол улсын маань дийлэнх төсвийг бүрдүүлдэг энэ сайхан үр өгөөжтэй үйлдвэрийг цаана нь хэн байгааг мэдсээр байж монгол хүний нэр барьсан сэтгэлгүй долдойд зүв зүгээр өгч байгаа юм бэ, Энэ үйлдвэрийг байгуулахад ямар сайхан түүх, ямар мундаг хүмүүсийн хоёргүй сэтгэл орсон билээдээ, Энэ үйлдвэр бол Эрдэнэтчүүдийн юм шүү,Энэ хүн яахаараа арилжааны 13 банк ч нийлээд авч чадахааргүй их монгийг босгоод авсан байдаг нь ямар учиртай вэ, тэгээд ямар их даналзаж доодос нь ямар их долдойддог юм бэ, чааваа****а хөөрхий монголчууд минь яасан аймхай яасан хүлцэнгүй номхон ноорхой дорой болчихсон юмбэ, тэгээд хятадад бэлгэлээд баярлалаа гээд сууцгаадаа 2016-08-23
zochin:??????????????????????????? 2016-08-23
Чацга Энхбат болио...:Энхбаярын бууны нохой Энхбат одоо хяналт тавих юм уу... Гуцваа... Өөрийнхөө вэбсайтанд өөрөө бичээд урт шар дээлт Энхбаярынхаа пиарыг хийж гэнэ. 2016-08-23
Zochin:Bayarlah bish haramsah heregtei... Omoorood bgaa humuus harin buruu medeelel bitgii tsats!!!!!!!! 2012 on AN garaad darhanii tomorlogiin uildveriig menejmentiin huvichlal nereer Ene kompanid ogson. Odoo ajillaj bgaa ni haa bna. Ajilchid ni sul zogsood ar geree tejeehed hetsuudej bna. Odoo ter ni bagadaad Erdenet uildveriig onilson bna. Udahgui TOMORLOGIIN UILDVERIIN araas dampuuruulah bh. Gaihah hereggui. 2016-08-23
яяяяя:Ард түмэн баярлахтай зэрэг л ямар нэг хулгай явчихдаг муу зуршилтай боллоо. Хулгайч нараас болоод баярлах ч боломжгүй болохнээдээ. 2016-08-24
dawaa:ugaasa hench harsan oilgomjtoi zvil bolj bna shde. herwee ardchilsan namaas 49 huwiig ni awah gewel songuuli budilaantuulsan tsartsaani nvvdel ntr suhugduh, bas mungu tugrug taraaj garch irsen hvmvvsiig ni bvgdiig ****lgaj ehleh bolhoor l MAN nam amaa bariulsan bgaa. MAN vneheer shudragaar ingej garch irsen gewel tom endvvrel bolno. UB hotiin neg horoolliig ter chigeer ni neg aimagt ochij songuuli uguuleh jisheeni. ene zvil vnen gedgiig ter ochij ugsun hvmvvs ni bvgd medej bgaa. edgeer hvmvvs yagaad yu ch yrihgvi bna geheer bas l neg gazar ajildag darga ni vvreg ugsun ymar neg ym yriwal ajilgvi bolno. Haana haana neg amaa bariulah asuudaltai bolchihson uchiraas l bid yu ch hiigeed nemergvie. Mongol ulsaa gej boddog hvn bhaa bolij zuwhun amia bodson hvmvvs elbeg bolj de. 2016-08-24
j:erdenetig 49 hubid absan nohdig ****lgaldaa unegnii ab shig ajilgaa ya****laldaa ingeheer hoer nam eeljilj garna gej tohirson ym sheg bna daa bid nar tegeel ogjil bdg odoo yagaad man ****l oor asuudalruu gulguulad bnaa 2016-08-24
gokiin ajiltan:Эрдэнэбат-н ПР ийн баг сайн ажиллаж бүх ТВ mэдээллийн хэрэгсэл сайтуудтай халтын гэрээ хийж mөнгө сайн зарцуулж байгаа шүү 2016-08-24
GOK-nkhond:TSAANA CHINI SHINE DARGA NAR AJLAA AVAKHAAR GENDIREKC-N BUUDALD BUUSAN B.NA. KHELTES, TSEKH,NEGJUUD-N DARGA NAR AJLAA KHULEELGEJ OGOKH BOLLOO DOO. GENDIREKC-G BUREN KHAMGAALALTAND AVCH DAVKHAR DAVKHAR KHAALGANUUD END TENDGUI SUULGUULAKHAAR ZAKHIALGA OGCHEE. ENE UEX, AJILCHDIN ERX ASHGIG KHAMGAALAKH ELDEV GAZAR B.DAGGUI YUM B.KH DAA. BUKH ZUIL ERGEJ ZASAGDAKHIN ARGAGUI BOLLOO SH DEE. MAGADGUI MARGAASH AJILDAA OCHIKHOD CHINI OOR KHUN AJLIG CHINI KHIIJ B.VAL BUU GAIKHAARAI! AYAGUI BOL KHAALTTAI KHAALGA MORGOKH CH ENUUKHEND B.NA SHUU. CERTSGEE, SEREMJTEI B.TSGAA. KHULEEKH KHUGATSAA ULDEEGUI SHUU! 2016-08-24
Gbold:Munguu tulsi muu? 2016-08-24
Зочин :Нээрээ мартсанаас Цагааны мөнгө хэний мөнгө юм болоо. 2016-08-25
zochen:Naad nvdnii shiltei nuhur chin darhanii tumurlugn vildveriig dampurulsn hvn shv de 2016-08-25
Mongolia :Elbegdorj saihanbeliig batvvl enhbold 2016. 10.15 Ene 4 or oruulsan 2017-02-11
Bold :Erdenetiig huwid ugch bolohgui zalilangiin shunaliin pi****adad 2017-07-15
Sahal Erdenebilegiin luivar, deerem :Ene XXBanknii ezen luivarchin Erdenebileg yu ch hiihees siihgui. XXBank, UB bank zergiig dandaa huuli zorchij luivraar avsan. Edgeeriig bas ****lgah heregtei. Erdenetiin 49-iig ard tumendee butsaaj ogvol taarna! 2017-08-23
ГГГГ:Бүх хэвлэл. Сайттай хаалтын гэрээ хийчихсэн учир цор хийх хэвлэл алга даа 2017-08-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?