ОЙРЫН ӨДРҮҮДЭД БОРООТОЙ

2016-08-23  

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, нөгөөдөр буюу энэ сарын 24-25 ны өдрүүдэд төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо, уулаараа хур тунадас орж, сэрүүснэ. Энэ сарын 24-нд буюу нөгөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутгаар, энэ сарын 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи 24-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна гэж Ус цаг уурын эрдэм шижилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?