Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

РИО ОЛИМПИЙН ДЭВЖЭЭНИЙ ХАТУУ БА МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ДУТУУ

2016-08-24  

Олимп өндөрлөлөө. Хөөс буулаа. Монголын тамирчдын түүхэнд хамгийн олуулаа оролцсон олимпийн дүн гарлаа. 8 медаль, түүнээс дор хаяж 2 алт авч, олимпийн рекордыг урагшлуулна гэж "донгодон" Риог зорьцгоосон Монголын баг ердөө л нэг мөнгө, нэг хүрэлтэй эх орондоо ирлээ.

Дөрвөн жилийн турш юу хийснээ багш дасгалжуулагчид, тамирчдынхаа хамт тайлагналаа. Үүнээс илүү бодитой тайлан гэж юу байх вэ? Тэд тааруухан ажиллажээ. Монголын тамирчид үүнээс олон медаль авах боломжтой байсныг харлаа. Тэд чадсангүй. Багш, дасгалжуулагчдын ажил үгүйлэгдлээ. Олон талаар өрсөлдөгчдөөсөө ДУТЛАА, монголын баг тамирчид.

Техник, барилдааны арга барил, тактик, ур чадвар, дайчин чанар, нөхцөл байдлыг үнэлэх чадвар гээд яривал, зүйл зүйл дээр дутлаа, өрсөлдөгчдөөсөө.

Багш дасгалжуулагчдын хувьд мэдлэг чадварын хувьд хоцрогджээ. Бусдыгаа гүйцэж чадахгүй хэмжээнд хүрсэн байна. Ухаан, мэдлэг, ажиллах арга барил дутжээ.

Тамирчид, багш дасгалжуулагчдын хамт дутуу байхад ямар ч дэвжээ хатуу байх болно гэдэг сургамжийг РИО-2016 олимп бидэнд мэдрүүллээ. Сургамжаас бид юуг авч үлдэж, юуг гээх вэ? Ямар ч гэсэн их спортод ИХ ӨӨРЧЛӨЛТ хийх шаардлагатай болжээ гэдгийг яс махандаа тултал ойлголоо. Юуны өмнө хариуцлагын тогтолцоог бий болгохыг спортын эргэн тойрныхон шаардаж байна. Их спортыг урсгалаар нь хөгжүүлдэг өнөөгийн системийг халж, цогцоор нь, дэс дараалалтай системтэй хөгжлийг бий болгохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Орилох, эсэргүүцэх, дэвхцэх биш, ухаанаа зарахыг багш дасгалжуулагчдаас нэхэх шинэ түвшинг хүлээж байна. Багш, дасгалжуулагч төдийгүй тамирчдын ч сахилга батыг дээшлүүлмээр харагдав. Тамирчин хүний амжилтын гол түлхүүрийн нэгийг хатуу сахилга бат гэж Олимпийн хорооны дарга асан Ж.Авеланжэ хэлснийг ч санахад илүүдэхгүй.

Тамирчин хүний шагналыг насаар нь өгөх, эсвэл үзүүлээгүй амжилтын төлөө урьдчилан мөнгө олгох нь их спортод ч, тамирчны амжилтад ч хортой гэж Усайн Болт 4 жилийн өмнө SUN сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг. Түүний үгийг ч санацгаая. Шагналыг тухайн үедээ л авах ёстой, тэр үедээ л үнэлүүлэх ёстой гэсэн түүний санааг олон нийт ихэд дэмжсэн байдаг. Энэ зарчим сумод ч мөн хэрэгждэг. Тамирчин хүн байнгын цэнэгтэй байх ёстой.

Тэгэхээр манайхны сар бүр олгоод байгаа мөнгө бол тамирчдын хөшүүрэг болж чадахгүй байна. Суусан батарей шиг цатгалдсан тамирчин, хүч, хэл амаараа дутахгүй ч, мэдлэг, чадвараар дутуу багш, дасгалжуулагчдад ямар ч дэвжээ хатуу байх ажээ. Тамирчдад олгодог, үеэ өнгөрөөсөн сар бүр олгох сул цалингийн системийг ч эргэн харах цаг болжээ.

 

ИХ СПОРТОД ИХ ӨӨРЧЛӨЛТИЙН САЛХИ ҮЛЭЭЛЭЭ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Санал нэг байна 2016-08-24
Зочин:Жалга довны үзлээсээ с**** цаг болжээ 2016-08-24
Зочин :Арга, ухаан дутсан. Хүч дутаагүй 2016-08-24
Зочин:Спортынхон дээгүүрээ идэмхий, доогуураа хэрүүлч гэхээр, яаж өөдлөх вэ? 2016-08-24
Зочин :Мандахнаран бол медальтай л ирэх байсан. Чиглүүлээд өгч чадахгүй. 2 -ын хоеулаа дэргэд нь байж, арчаагүй гэдэг нь 2016-08-24
Зочин:Үеэ өнгөөрөөсөн тамирчдад олгодог сул мөнгийг ирээдүйн тамирчид, дасгажууланчдад зориулья 2016-08-24
Зочин:Өгөх шийдвэр олгож болсон, одоо хасах шийдвнр гаргаараы, Элбэгдорж ерөнхиылөгч өө 2016-08-24
Зочин:Ерөнхийлөгчийн шийдвэр үүргээ гүйцэтгэсэн. Одоо эргэж харах цаг болсон. Тэгээд ч улс хэмнэлтэд шилжсэн. 2016-08-24
Зочин:Тамихчдад ямар арга хэмжнэ авдаг юм бол? Урд хойд хөршид бол багш дасгалжууланч, тамирчлыг шишээгээс ха****г 2016-08-24
амхбөчар:бүгд дутсан сайн нийтлэл 2016-08-24
pfzev:zev khas khas 2016-08-24
zochin:Tarchiniihaa ar tal ahui baidaliig anhaardaggvi. Ervvl mend bvh zvilee zolioslon myadialiin toloo orsoldood shormosoo tasluulaad ****irson tamirchinaa judo bohiin holbooniihon anhaaraagvi. Gaduur bvgdeerer shopin hiigeed emch dasgaljuulagchgvi teneed yawsan. Gantsaaraa orchuulagchtai emnelegeer yawsaar hagalgaand orson bnalee. Bohbat shvvgch bvr bertseniig ch medeegvi gesen. Vneheer gaihmaar. 2016-08-24
Билгүүдэй:яг үнэндээ, сонгуулийн шоу хийж тамирчдад мөнгө тарааж буй нэг хэлбэр ш дээ. үнэгүй бяслаг хаана байдаг билээ дээ. Монголд хавтгайрсан халамжийн тогтолцооны үр дүн 2016-08-24
Olimp uzsen uzegch:Manai judo ****dlagin baatar ger bul mun cholootin avarga gavyat huuhen nuhor ehnerteige tend bairlaj honoj baih yum teheer nugoo sportin sahilga bat tend bnu 2016-08-24
zochin:Олимпийн медалтний урамшууллын мөнгийг 4 жилийн хугацаатай олглж байя. Шанстай бол дараагийн олимпоор сунгана биз. Олимпийн хошой медальтай бол насан туршид нь олгож байвал зүгээр юм байна. 2016-08-24
Зочин:Манай дасгалжуулагч багш нарт их учир байна. Тамирчдын амжилтыг хүсэж байвал дасгалжуулагч багш нарыг хайж олох, тэднийг сургах чухал юм бна шүү! 2016-08-25
Зочин:Манай дасгалжуулагч багш нарт их учир байна. Тамирчдын амжилтыг хүсэж байвал дасгалжуулагч багш нарыг хайж олох, тэднийг сургах чухал юм бна шүү! 2016-08-25
zochin:manai tamirchid azaa uzeh gj bga yum shg olimpod oroh yum,getel busad ornihon uhen hatam temtsej bgaa ni ilt haragdaj bn le. 2016-08-25
естойдоо:SANAL NEG BAINAA. YAH ARGAGVI YUMAN DEER L ARCHAAGVI VILDEL HIIGEED L. BELTGEL MUU TEBCHEERGVI BAIDAL HARAGDAJ BAILAA. ENE DASGALJUUALAGCHID ODOO ICHIHGVI MASH TENEG VILDEL GARGAAD. BELTGELIIG SAITAR HIILGEDEG BAIH BVREN BOLOMJOOR HANGAH SANHVVGIIN DEMJLEG TASRALTGVI BAIH, TAMIRCHID SOELTOI, DELHIIN TEMTSEEND OROLTSOJ BAIGAA GEDGEE UHAMSARLAH SAHILGA BATTAI BAIH GEED IH ZVIL SHAARDKAGATAI 2016-08-26
Sanal neg:Sanal neg bn. Sahilga bat, hariuts****guigees bolj bn. Neg ueiig bodvol tamirchid dasgaljuula****d umnuh amjiltaaraa turuu barij alivaa hariuts****as multrahiig hicheedeg, sahilga batiig baridaggui. Heneggui ih zan gargaj bi tiim amjilt gargasan hun gej uuriiguu duviilgej amjiltaa hoish tataj bn. 2016-08-26
Zochin:Sportiig uls turjuulj suudliin tuluu temtsdeg talbar bolgosnoos slortiin salvar ter chigtee buhleeree ****ldaa ****laa. 2016-08-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?