БОЛЦ НЬ ГҮЙЦЭЭГҮЙ САМАР ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ

2016-08-24  

Хуш модны самрыг бэлтгэх хугацааг болц гүйцсэн байдлаас хамааран бүс нутаг, хугацаа бүрийг ялгавартай тогтоосон байдаг. Ингэхдээ ойн анги, байгаль хамгаалагч, “Ойн судалгаа хөгжлийн төв” зэрэг байгууллагуудын судалгаанд үндэслэн төр захиргааны төв байгууллагаас тогтоодог. Тиймээс самар бэлтгэх хугацаа болоогүй, эсвэл зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойн баялгийг түүсэн, тээвэрлэсэн зөрчил гаргасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний нэг сарын доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй, ойн нөхөрлөл аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Түүнчлэн болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг, түүхий самар жимс идсэнээр халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчин тархах гол нөхцөл болж эрүүл мэндэд  нөлөө үзүүлдэг байна. Нөгөөтэйгүүр, болц нь гүйцээгүй самрыг түүхийн тулд модыг мунаар хүчтэй цохиж гэмтээх, мөчрийг нь хугалах, анхаарал болгоомжгүйгээс ой хээрийн түймэр гарах эрсдэлд ч хүргэдэг аж.  Иймээс иргэдийг түүхий самар түүх болон бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас сэрэмжлүүллээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?