ЗОЛБИН НОХОЙНЫ ҮРЖЛИЙГ ЗОГСООХ ШИНЭ АРГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2016-08-24  

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу золбин нохой, муургүй болгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүлэх  талаар санал солилцжээ. Одоогийн байдлаар 40 орчим анчин золбин нохойг устган ажиллаж байгаа хэдий ч нохойны тоо буурахгүй, хүн урах эрсдэл ихтэй байгаа юм. Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой муур устгахад мөрдөгдөх журам”-д өөрчлөлт оруулж,  золбин нохой, муур устгах ажлыг өргөн хүрээнд нарийн зохион байгуулж ажиллах ажээ. Үүний тулд дүүрэг, хороо, иргэн, аж ахуйн нэгж, цагдаагийн байгууллагууд ямар үүрэг оролцоотой байх талаар журамд тодорхой зааж өгөх бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа золбин нохойны үржлийг зогсоох шинэ аргыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, эм нохойны савыг боож, үржлийг зогсоох “Спэй” хэмээх аргыг хэрэглэхээр болжээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:zov boloch neg talaar amitnii ami taslaad aimer yum. Zusland zolbin nohoi ih bn lee 2016-08-24
устгахгүй зөв арга:Яг зөв хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй. Зуслангууд их золбин нохойтой байна лээ шүү. Бүр нийлээд хүн рүү дайрч байсан тохиолдол ч байна.Хурдан аргам хэмжээ аваарай 2016-08-24
Dd:Teneg gehed haa****a iin Ajlaa meddeg humuuseer l bagaa burduuleerei Sav booj haragdaach Alj amjihgui bj odoo bur barij avaad sav boogood... 2016-08-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?