ЖОЛООЧ НАР ХАСУУЛСАН ОНООГОО СУРГАЛТАНД ХАМРАГДАН НӨХӨХ БОЛОМЖТОЙ

2016-08-25  

9-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байхаар болсон. Жолоочийн зөрчлийн оноо тооцож эхэлснээс хойш буюу 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийслэлд нийт 16 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан байна.

Харин жолооч та зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан бол 2 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээлгэх юм.

1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа

2.Хууль, дүрмийн 2 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт

3.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/

Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимд явагдана.

Мөн таны жолоочийн зөрчлийн оноо дуусаагүй ч алдсан оноогоо Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, дээрх байдлаар сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой ажээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?