МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЛТ БОЛЖ БАЙНА

2016-08-25  

Монгол Улс, ОХУ-ын эрэн хайх, авран туслах албадын 4 дэх удаагийн хамтарсан сургуулилт “SAREX-2016” Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд өчигдөр эхэлжээ.

Анхны хамтарсан сургуулилтыг 2010 онд ОХУ-д хийснээс хойш талууд 2 жил тутамд ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд манай улс анх 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хамтарсан сургуулилтыг амжилттай зохион байгуулсан. Энэ удаагийн сургуулилтад Онцгой байдлын албанаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй 26 албан хаагч, 8 нэгж техниктэйгээр оролцож байна.

Түүнчлэн ЗТХЯ, ЭМЯ, ИНЕГ, НТОЗШША, ЦЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ГИХГ, ГЕГ, МХЕГ, ТЕГ зэрэг байгууллагын нийт 104 хүн Монголын талаас тус сургуулилтад оролцож байгаа бол хойд хөршийн талаас ОХУ-ын ХАТА-ийн орлогч дарга А.В.Ведерников тэргүүтэй Ми-8 агаарын хөлөг бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?