ЭЦЭГ ЭХЧҮҮД АЗАА ҮЗЭЖ БАЙНА

2016-08-26  

Энэ жил эцэг эхчүүд хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт 8-р сарын 22-26-ыг хүртэл хүүхдээ бүртгүүлж, элсэлтийн тасалбараа авсан. Өнөөдөр харин хүүхдээ цэцэрлэгт өгөх эсэхээ шийдэж сугалаа сугалж байна. Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэгт харъяа дүүргийн 131 хүүхэд бүртгүүлснээс  80 хүүхдийг элсүүлэх юм. Харин үлдсэн 51  хүүхэд цэцэрлэггүй үлдэнэ.

Сугалааг шударга явуулахын тулд цэцэрлэгийн багш, ажилтан, эцэг эхийн төлөөлөл, хорооны ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй комисс сугалааг ил тод, нээлттэйгээр зохион байгуулан явуулж байна.

Энэ жил төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 75 цэцэрлэгийг ашиглалтад орсноор 6115-хүүхэд нэмэгдэж, Улаанбаатар хотод амьдарч буй 2-5 настай 145 мянган хүүхдийн 101 мянгыг цэцэрлэгт хамрагдана.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
,,,:өрөвдөлтэй УБ... 2016-08-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?