Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЗҮҮГЭЭГҮЙ МЕДАЛИА ЗҮҮДЭЛЦГЭЭСЭН БАЙНА, МОНГОЛЫН БӨХЧҮҮД

2016-08-26  

Чөлөөт бөхийн холбоо сахилга батгүй, дураараа, дээр нь ажлаа мэддэггүй. Ингэж спортын судлаачид дүгнэхэд хүрчээ. Дасгалжуулагч, багш нарын үйл ажиллагаа нь ингэж дүгнэхэд нөлөөлсөн. Эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчид нь хоорондоо эв түнжингүй, ажлын уялдаа холбоогүй. Үүссэн асуудлын учир зүйг олохоос өмнө, дээр доргүй хэрүүл, заргаар шийдэхийг урьдаа барьдаг болсныг сүүлийн хэдхэн жилийн үйл явц харуулсан. Таалагдахгүй л бол хэвлэлийн бага хурал хийлгэж, олуулаа нийлж бөөрөлхөдөг. Урьд өмнө үзүүлсэн гавъяа шагналаараа бусдыг далайлгаж сүрдүүлдэг. Дэндүү явцуурсан. Ингэж ажиллаж хэвшсэн учраас чөлөөтийнхний амжилт буурч байгаа тухай мэргэжилтнүүд дурдаж байна.

Тамирчдынхаа үзүүлж болох амжилтыг тэд "угаалаа", үндсэндээ. Мэргэжлийн биш хандлагатай, цаг үетэйгээ хөл нийлүүлж чаддаггүй, мэдлэг чадвар дутмаг багш дасгалжуулагч нар тамирчныхаа амжилтыг хэрхэн доош нь татдагийг Рио-2016 олимп гэрчиллээ.

Монголчуудыг 7-8 медаль авна гэж америк, английн хэвлэлд бичиж , монголын жудо, чөлөөтийн бөхчүүд тэр таамагт багтаж байсан цаг саяхан. Тэгвэл тэр хүлээлт талаар нэг болсон. Энэ удаа олимпийн дээд рекорд тогтооно гэдэгтээ тамирчид, дасгалжуулагчид, албаныхан бүгд итгэсэн байсан. Тиймээс тамирчдадаа, нэг нэг хүн авч явах эрх олгосон гэдэг мэдээ ил болж эхэллээ. Тамирчид маань баяраа тэмдэглэх гэж эхнэр, нөхрөө Рио руу авч явцгаасан байна.

Харин ганцхан тамирчин, боксын Отгондалай л орон нутгаас багшаа авч явсан байна. Ингэж л зүүгээгүй медалиа зүүдэлцгээсэн байна, манайхан. Тэд ажлаа умартжээ. Бялуу зүүдэлж байсан байна. ОУОХ,түүний шүүгчдийн зөвлөлөөс зарласан техникийн зөвлөгөөнд Монголын дасгалжуулагчид суусан боловч, хэлний мэдлэг дутсанаас дутуу ойлгосон зүйл гарчээ. Дутуу ойлгосноос болоод буюу, огт ойлгоогүйгээс болоод тамирчнаа зөв залж чадсангүй.

Чөлөөтийн техникийн зөвлөгөөн дээр - Тамирчин илэрхий зугтаагаад байвал, тамирчинд огт сануулга өгөхгүйгээр, сүүлчийн 1 секундэд ч дэвжээний шүүгч тамирчныг торгоно гэж зааварчилгаа өгсөн байна. Үүнийгээ ч бичгээр баталгаажуулсан байжээ. Монголын дасгалжуулагч Цогтбаяр, туслах Баяраа нар бөхчүүддээ, тэр дундаа Мандахнаранд үүнийг анхааруулаагүйгээс монголчууд олимпийн хүрэл медалиа алдлаа. Тэр сүүлийн цөөхөн секундэд барилдалгүй, илэрхий зугтаасан. Энэ бол тамирчны түүхэнд үлдэх маш том сургамж болон бичигдлээ. Чөлөөт бөхийн барилдаан бол үндэсний бөхийн барилдаан биш. Уядаг, зугтдаг. Энэ бол шүглийн дуугаар эхэлж, шүглийн дуугаар төгсдөг спорт. Шүгэл дуугарахаас өмнө яллаа гэж баярлаж болохгүй. Ийм нэгэн сургамжийг монголын чөлөөтийнхөн дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд шигтгэлээ. Дасгалжуулагчдын гаргасан авир занг хэлэлцээд яах вэ? Сонирхолтой үйлдэл болсон. Гэхдээ хүчээр түрэх, заргаар давна гэдгээ цаашид орхих хэрэгтэй. Өмнө нь ч гэсэн ОХУ-ын Улаан-үүд хотод болсон олон улсын тэмцээний үеэр чөлөөтийн дасгалжуулагч Пүрэвбаатар мөн л шүүгчдийг эсэргүүцэж байж, торгууль хүлээсэн. Түүнд оногдуулсан 5000 швейцарь франкийн торгуулийг Их аварга Дагвадорж л төлсөн шүү дээ. Ажлаа хийж чадахгүй, үеэ өнгөрөөсөн гэдгээ Цогтбаяр тэргүүтэй дасгалжуулагч нар харууллаа. Тэдгээр тамирчид, дасгалжуулагчид, багш нарын өмнөөс их аварга Дагвадорж уучлал гуйж, ажлаа өгөхөөр мэдэгдлээ. Уул нь Цогтбаяр тэргүүтэй багш, дасгалжуулагч нар ажлаа нь өгөх нь шударга ёсонд нийцнэ. Чөлөөтөд хөдөлгөөн хийх шаардлагатай болжээ.

 

 

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
монгол:Маш зөв зүйтэй асуудал хөндөж бичлээ Та. Манайхан тун муухай байлаа. Сахилга батгүй. Арчаагүй. Бас энэ залуу тамирчныг буруу заллаа даа. 2016-08-26
Зочин:Хэдэн даварсан дасгалжууланчид. Ажлаа мэдэхгүй. 2016-08-26
Зочин :Улсын хөрөнгө мөнгөөр тоглогсод 2016-08-26
Зочин:Мэдлэг чадварыг нь ахиулаач. 2016-08-26
Зочин:Тамирчны 4 жилийн хөпөлмөриыг үрэн таран хийлээ 2016-08-26
Зочин :Мандахаад харамсаж баына. Сайн бөх. Ядаад мөргө гээд хэлчиж чадахгүй 2016-08-26
Зочин :Сонсохгүйш дээ. Шуугилдаад 2016-08-26
Зочин:Барилдах л байсан юм. Нүдэндээ өөр юм хараа л даа. 2016-08-26
Зочин:Дагва аа, ажлаа өгч болохгүй шүү. Наад хэпдиыгээ харин явуул. 2016-08-26
Зочин:Отгондалай сүрхий юм аа. Хөдөөнөөс багшийгаа аваад явдаг. Сүрхий хараатай хүү юм. 2016-08-26
Зочин:Тэр Жаргхлсайран бас ч болоогүй, ****ан танил танаа аваачсан гэсэн шүү. Женкод нэвтрэх мандат олдохшүй баыхад, Жаргалсайхаэы ах дүү нар бөөнөөр нь зүүсэн байсан гэх. Булай юм 2016-08-26
Boogii:Sain barildaj bsan buhchuud dasgaljuulagch bolj chadahgui gedeg n haragdlaa 2016-08-26
Saraa:Uneheet tiim. Uuniig harin ted olj un****asai 2016-08-26
Зочин:Яг зөв 2016-08-26
Энхээ гавьяат:Энхбатаа юмаа мэдэж бичээ. Мэдэхгүй юмаа хэрэггүй. Буриадын тэмцээний мөнгийг тарган жаал төлөөгүй шүү. Олимпийн өмнөх сургалтыг Цогтбаяр тамирчиддаа хэлсэн. Гол асуудал бол 6 минут дууссан хойно оноо байдаггүй гэдгийг дүрэм нь хэлээд байгаа юм. Цаг дуусахаас өмнө оноо өгсөн бол ийм асуудал гарахгүй байсан юм ойлговуу 2016-08-26
zx:Shaaaj ugch bnda iim bhaal bolichiholdoo dvrmendee tsag duuu****d ymarch marga awdaggui sportiin setgvvlch ym bol bichij bga sportiinho dvremiig medej blda bi ene bagsh nariin zuw gj bodoj heden jiliinhe hudulmur bileee de chuluut bvhiin hervvl margaaniig ene asuudlaaar haagaad un**** ch bolohgui shvv 2016-08-26
zochin :Ar geriihniige awch ywsan gedeg bol ****l hudlaa zuil shvv awch ywsan bol ter Tom darga nar n ywch ywaa blgui tamirchid beltgel hangagch nartaiga ywsan zarim bagsh tamirchid uursdiiixo zardalaar ywsan arai neg taliin barisan ym bichihee boliochee 2016-08-26
Zochin:HELNII MEDLEG DUTAAGUI. BUGD HURAL DEERH MEDEELEL OILGOSON. 2016-08-26
Bitgii ****:Bitgii **** Dagvadorjiin ****iig doloogch nariin holsnii bicheech nariin bichdeg zuil bna 2016-08-26
Zuv:Zuv bicjjee. Bagsh nariin buruugaas medlegguigees henegguigees bolj Mongol uls tamirchid ****irch bn. Mandahnaran uneheer sai buh. Bagsh nar ni tehnikiin zuvluguunii zaavriig zuv oilgood tamirchiddaa sanuulsan bsan bol iim asuudal garahgui bailaa. Davgaa avarga ih zuil hiisniig dandaa uguisgej biadag ulsuud. Odoo uursdiiguu oilgoj ard tumen bolon Davgaa avargaas uuchlalt guih yostoi. Yu ch ugduggui l gedeg, yu avah geed bdag uls ve. Mongol ulsiin ner hindiig delhiin tavtsand ulandaa gishgelee sh tee 2016-08-26
Zochin:zov chi hu ch medkv bj yuged ****ad bgan be davagaa medali awhuulku gj ym hiisniig uguisgehgui shuu bagsh omnon bgagui amjiltiig awchirsan chi yu medehiin chi tgul bagsh bolh ni yasin chansaa chine hurkuulde chi zgr ywj mdh spotlrtinhp bagsh nart hel 2016-08-26
zagdsuren:ene enhbat gj setguulch sport yu ch medhgui bj uuriinhuu bodliig davslaad dandaa hudlaa unen ym bichih ymaa.setguulch otgoni suulchiin huuhed bol enhbatiinh gd helj bolno shu tuuntei adil uuriinhuu mdhgui yma bitgii bichldee.chi danda l huugdj ybsang bugd l mdne shte 2016-08-26
erhee:emegtei cholootiig yarisangui Tuwchin zaan terguutei humuus odoo bolio mongol emegtei hol avhiig bi harsangui yu we....... 2016-08-26
зочин:Маш зөв бичжээ.Яг медаль авах тохироо нь бүрдсэн байсан тамирчдыг энэ хэдэн дасгалжуулагч нар хохироолоо.Дандаа сүүлийн сек. Сонин шүү.Хичнээн хэрүүл хийлээ.Хэрүүлийн бузар.Хулгай болон хэрүүлийн бузар 2016-08-26
ЗОЧИН:ХАЙРАН ХҮҮХДҮҮД.ДАСГАЛЖУУЛАГЧ НАР ДЭЛХИЙН АВАРГААС ХОЙШ ИХ ХЭРҮҮЛ ХИйСИЙН.ГОР НЬ ГАРЛАА.БУРХАН ШИЙТГЭЛЭЭ.БҮГДИЙГ СОЛЬ.ОСКОГ ҮЛДЭЭГЭЭД. 2016-08-26
Szzz:Emegtei bag ajlaa ugduggui yumuu 2016-08-26
иргэн:яг үнэн 2016-08-26
Tamir:Нийх их спор мэддэг хүн хаанаас гараад ирэв. Уналтад орсон эрэгтэй багийг Цогтбаяр тэргүйтээ багш гар дэлхийд дахин таниулсан. Сайн амжилттай байсан эмэгтэй багийг Б.Батбаяр тэргүүтэй багш нар уналтанд оруулсан. Өнгөрсөн жилийн ДАШТ ний үед би Батбаярт хэлж байсан. Охидуудын хөл эзэнгүй байна хөл хамга**** бэлтгэл дутмаг байна гэж. Холбооны ерөнхийлөгч зангарагатай байж бүгдийг базах ёстой. 2016-08-26
Zochin:Manai emegtei eregtei bagiin dasgaljuulagch nar tamirchidaa beltgeliig tsumluud haytsan yumuu ymarch barildaan baihgui ylanguya emegtei tamirchid ymarch hiimorigui olimpod barildaj baij araichdee gemeer chuluut buhuur barildaj baij hulch avj chadahgui uursduu huluu hamga**** gej baihgui yugaar barildaad bgaa yum undeseer barildaj bgaa yumuu haa****a yum barildaanii ehlel tugsgul baihgui daanch haramsaltai bailaadaa heden dasgaljuulagch ni odon medali avah gej l dasgaljuulagch hiij bgaa yumuu bais hiigeel engeree tsoolno unenheer ichmeer er ni 4 jiliin daraa olimpo duussnii daraa dugneed ****gnaj baival taarna arai denduu ****gnald durtai yumaa 2016-08-26
BUYANAA....:....MANAIKHAN KHARIN ORCHIN yeeiin sportiin khegjilees khotsrood baina. BAGSH DASGALJULAGCHIDIIN MEDLEG CHADVAR NI BAS KHOTSROOD BAIKH SHIG. KHEL US MEDEKHGUI BOL ANGIL. ISPANI kheltei srortiin j=durem jurmiig sain medekh orchuula****ig avakh kheretei baisan shuu dee.....KHETERKHII KHAR UKHAANAARAA YAAVAAD BAIKH YUUM. BRAZIL khel ni portugalispani khel gej sonsoj baisan yuum baina . mania elchiigen ene bugdiig ankhaarch ter khurald ni kheltei khun suulgaj boloogui yuum boluu....sportiin ali ch terel yaalgaagui ers shinenchlet khiikh kheretei. dakhin khelkhed SHINJLEKH UKHAANCH, SETGEL ZUICH ARGA ZUICH, SPORTIIN KHELLEG DUREMIIG SAIN MMEDEKH ANGIL ISPANI KHELNII ORCHUUALGCHIIG BAS BELTEGMEER....TERNEES MANAI TAMIRCHID BOL KHUCHTEI TEVCHEERTEI SURKHII ulsuud....amjilt. 2016-08-26
Цэцэг:Зөв асуудал байна Гэхдээ дэвжээний болоод хажуугийн шүүгч ойлголцоогүй оноог хугацаанд нь өгөөгүйштээ Хэн ч харсан манай бөхийг луйвардсанштээ Ийм байхад багш нь яаж зүгээр бууж өгөх вэ дээ Тамирчдын хэлний дүрмийн мэдлэгийг сайн сайжруулах хэрэгтэй 2016-08-27
Сэтгэгдэл:Эхнэр нөхөрөө авч яваад энэ арай дэндэж байна. Зөвшөөрөл өгсөн хүнээр нь зардалыг нь төлүүлэх хэрэгтэй 2016-08-27
zow:dasgaljuulagchdig bvgdiig ni solih heregtei japen solongos geed busad ulsin dasgaljuulagchdig har daa barag l zaluuhan zodog tailsan tamirchid bbaidag shvv dee 2016-08-27
zochin:ter jargalsaihan jinhen ****...4-5 nuurtei **** 2016-08-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?