15 НАСТАЙ ХҮҮГ БҮЛЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ

2016-08-29  

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ үед халаасны хулгай, дээрмийн хэргүүд ихсэх хандлагатай байгааг ЦЕГ-аас мэдээллээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд бусдын эд зүйлсийг хулгайлсан, дээрэмдсэн хэргүүд цөөнгүй гарсан байна. Тодруулбал, Сонгино хайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи” баарны гадаа гар утсаа дээрэмдүүллээ гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход, тус дүүрэгт оршин суудаг Г /15 настай эр/ найз нарын хамт явж байгаад дээрэмдүүлжээ.

Уг хэргийг үйлдсэн СХД-ийн 3-р хороонд оршин суух 25 настай П гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн Samsung S-5 гар утас, Омега-J-5 загварын бугуйн цаг, 12500 төгрөгийг дээрэмдсэнийг авсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, СХД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлсэн байна. 

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ үед гэмт хэргийн гаралт ихэсдэг тул иргэдийг, тэр дундаа оюутан залуучуудыг сонор сэрэмжтэй байж, цаашлаад бэлэн мөнгө их хэмжээгээр авч явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?