“АРХИ УУЛАА” ГЭЖ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 24 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ

2016-08-30  

Өнгөрсөн 4-р сарын 4-5-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал зочид буудалд хүн амины хэрэг гарлаа гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход гурван иргэн байсан бөгөөд нэг нь амиа алдаж, нэг нь тархиндаа хүнд гэмтсэн байдалтай байсан аж.

Уг хэргийг шалгаж А сэжигтнээр тооцон баривчилжээ. Тэрээр талийгаач Н-ийн нөхөр бөгөөд “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж аминд нь хүрсэн гэдгээ хүлээсэн байна. Шүүх энэ хэргийг хэлэлцэж, 24 жилийн ял оноосон байна. Яллагдагч А нь урьд нь 4 удаа ял шийтгүүлэхдээ 2 удаа нь хүнд гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байжээ.

 

 

 А.САЯН  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?