ОЮУТНУУД АВТОБУСНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ КАРТАА 3600 ТӨГРӨГӨӨР ЗАХИАЛНА

2016-09-02  

Өнөөдөр Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны картын талаар Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар болон Улаанбаатар смарт карт компаниуд хамтарсан мэдээлэл хийлээ.

Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны смарт картын захиалга өнөөдрөөс эхлэн энэ сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ шинэ оюутнууд болон шинээр смарт карт захиалж байгаа оюутнууд 3600 төгрөгөөр, өнгөрсөн жил смарт карт авсан хэрэглэгчид 1000 төгрөгөөр сунгуулж дахин ашиглах боломжтой юм байна.

Оюутнууд захиалга өгөхдөө өөрийн сурч буй их сургуулийн оюутны зөвлөлд хандах ажээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?