ИРЭХ 7 ХОНОГТ ЦАГ АГААР ЯМАР БАЙХ ВЭ ?

2016-09-04  

2016 оны 09 дүгээр сарын 04-ний 21 цагаас 09 дүгээр сарын 05-ны 21 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР : Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хэнтийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ : Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

2016 оны 09 дүгээр сарын 06-наас 09 дугээр сарын 10-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв

 6,7-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 8-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 9-нд зүүн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Салхи 6,7-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Ихэнх хугацаанд нутгийн баруун болон өмнөд хэсгээр өдөртөө дулаахан байна.
 
 
Эх сурвалж : УЦУОШГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?