ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ИХСЭЖ БАЙНА

2016-09-05  

9 сар гарснаас хойш гэмт хэргийн өнгийг харахад хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2016.09.03 өдөр хулгайн гэмт хэргийн 19 тохиолдол бүртгэгдсэн бол 2016.09.04 өдөр буюу өчигдөр 24 хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна.  Хулгайн гэмт хэрэг дотроо машины эд анги хулгайлах, цонхыг нь хагалан доторх эд зүйлсийг нь авах хэрэг их байна.

Дүүргээр нь авч үзвэл БГД болоод СБД-дэд энэ төрлийн хэрэг их гарч байна. Зогсоолд байрлуулсан авто машины эд ангийг хулгайлж байгаагаас гадна гражаа онгорхой орхисон иргэний машин доторх эд зүйлсийг хулгайлсан байна.

Иймээс жолооч нар авто машиндаа эд зүйлсээ орхихгүй байх, түүнчлэн машинаа хяналтын камертай газар байршуулж байхыг сануулж байна.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?