ТӨСЛИЙН ЗУУХ ХУЛГАЙЛЖЭЭ

2016-09-06  

Орон байр, зуслангийн хулгай их гарч байна. Цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа ч энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа аж. Хан-Уул дүүргийн “Дэнжийн ... тоотод хулгай орж эд зүйл алдагдсан байна” гэх мэдээллийг 9-р сарын 5-ны 12:40-д авч шалгахад, Тус тоотод суух Г-гийн сууцны хаалганы цоожийг тус хорооны иргэн У /эр 28 настай/ хөшин орж төслийн “Хас” зуухыг хулгайлсныг илрүүлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэсэг шилжүүлжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 9-р сарын 5-ны өдрийн 05:00 цагаас 9-р сарын 6-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3750 удаа холбогдсоноос нийт 2116 мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн 88, зөрчлийн 1190, согтуугийн 438, зам тээврийн ослын 338, мэдээлэл шалгахад гэмт хэргийн шинжтэй 62 үйлдэл бүртгэгдснийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?