ЦАГДААД ХАЛДЖЭЭ

2016-09-07  

Өчигдөр орой цагдаа ажил үүргээ гүйцэтгэж яваад хутгалуулсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад мотоциклтой 6 залууг согтуугаар мотоцикл жолоодож явсныг саатуулан шалгах үед тус суманд суух Ш /26 настай, эрэгтэй/ зугтаасныг хөөж гэрт нь ороход гэрийнхээ үүдэн дээр отож цагдаа О-гийн зүүн гарын тохойнд хутгалж улмаар хэргийн газраас зугтаасан байна.

Тус хэргийн Өвөрхангай аймгийн цагдаагийн газар шалгаж, гэмт эдгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Энэ мэт албан үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртөх, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?