БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЗАЛИЛЖ, ЭД ЗҮЙЛСИЙГ НЬ ХУЛГАЙЛЖЭЭ

2016-09-07  

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9 дүгээр сарын 6-ны өдрийн 18 цагийн орчимд  үл таних хүн насанд хүрээгүй хүүхэд залилж эд зүйл хулгайлсан байна гэсэн  мэдээллийн дагуу  шалгахад 12 настай Д-г гэртээ ганцаараа байхад нь 20-25 орчим насны үл таних эрэгтэй хүн “цагдаагаас явж байна, хулгайн эд зүйлийг авч явж шалгана гэх нэрийдлээр  зөөврийн компьютер, савхин хүрэм, “Samsung Galaxy S3” гар утас залилсан хэргийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтнууд мөрдөн шалгаж байна.

Иргэдэд анхаарч сэрэмжлүүлэхэд бага насны хүүхдийг гэрт нь ганцаар үлдээхгүй байх, таньж мэдэхгүй хүнд хаалга тайлж болохгүйг сэрэмжлүүлэх, албаны ажлаар яваа иргэдийн бичиг баримтыг шалгаж байх, сэжиг бүхий этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг анхааруулж байна.

 

 

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?