Ширээний теннисний Чехийн нээлттэй тэмцээн 2016 оны 8-р сарын 31-нээс 9-р сарын 04-ны хооронд Чех улсад зохиогдлоо. Энэ тэмцээнд дэлхийд чансаагаараа эхний хорьд ордог тамирчдаас бусад нь оролцсон өндөр зэрэглэлийн тэмцээн болов. Хятад, Солонгос, Хонг Конг, Тайвань, Герман, Португалын шилдэг тамирчид болон Японы 2016 оны олимпын хүрэл медальт Мизутани Жун оролцоогүй тул тэмцээн асар их өрсөлдөөнтэй боллоо гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Чехийн нээлттэй тэмцээнд эрэмбээрээ 133-т бичигддэг Казакстаны тамирчин Кирилл Герасименко дэлхийд 36-д бичигддэг 2013 оны дэлхийн аваргын шилдэг 16-д багтаж байсан Японы теннисчин Мацудайра Кентаг 4:3-н харьцаагаар 12-14,11-9,9-11,11-6,7-11,11-5,9-11 хожиж шуугиан тарилаа. Кириллийн хувьд, аварга болох магадлалтай Кентаг мулталлаа. Тэгснээрээ анх удаа нээлттэй тэмцээнд шилдэг 8-д үлдсэн байна.
Э.ЛХАГВАСҮРЭН