ЯПОНЫ АЛДАРТ ТЕННИСЧИН, ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬТ ФУКУХАРА АЙ ТАЙВАНЫ ТЕННИСЧИНТЭЙ ГЭРЛЭСЭН ҮҮ?

2016-09-09  

Хятад, Япон, Тайваны хэвлэлээр Японы алдарт тамирчин Фукухара Ай Тайваны ширээний теннисний тамирчин Жиан Хонжиэтэй гэрлэсэн гэх мэдээлэл ихээр цацагдах болсон нь олны анхаарлыг татсан. Тэгвэл тэд албан ёсоор гэрлээгүй гэж албаны эх сурвалж дээрх мэдээллийг няцаасан байна.

Гэхдээ 2016 оны 9-р сарын эхээр хоёр хос Токио хотод Японы уламжлалт зан заншлын дагуу гэрлэх хүсэлтээ гаргасан нь үнэн аж. Харин японы хууль тогтоомжын дагуу залуу хос гэрлэлтээ бүртгүүлэхэд маш олон тооны холбогдохтматериалыг цуглуулах шаардлагатай болдог юм байна.

Тухайлбал, Фукухаратай гэрлэх хүсэлтээ илэрхийлсэн Тайваны теннисчин хэд хэдэн материал бүрдүүлэх ёстой. Эн түрүүнд, өмнө нь хүнтэй гэрлэж байсан эсэх, Тайваны иргэншилтэй үгүй эсэх, одоо эхнэртэй юу?, ганц бие үү?, гэрлэх насанд хүрсэн эсэх зэргийг баримтаар нотлох шаардлагатай болсон байна. Хэдийгээр Японы уламжлалт зан заншлын дагуу гэрлэсэн япон бүсгүйчүүд эр нөхрийнхөө овгыг авч, эрхэлж байсан ажлаасаа гарч, гэртээ суудаг. Маш цөөн тохиолдолд япон эмэгтэйчүүд эр нөхрийнхээ овгийг дагадаггүй байна. Фукухарагийн хувьд хурим хийсэн тохиолдолд өөрийн овгоо өөрчлөхгүй, мөн зодгоо тайлах бодолгүй , улмаар 2020 оны Токиогийн олимпод оролцох бэлтгэлээ үргэлжлүүлэн хийнэ гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Тайваны теннисчин ч иргэншилээ солих хүсэлгүйгээ мэдэгдэв. Жиан Хонжиэ нь саяхан Тайваны нийслэлд шинэ байр худалдан авсныг залуу хосуудын хамтдаа амьдрах байр гэж тайваны хэвлэлээр шуугиад амжив. Гэвч хосууд тэнд амьдрахгүй гэдгээ мөн л илэрхийллээ.

Фукухара ай бол "олимпийн аварга" төсөлд бага балчир наснаасаа бэлтгэгдсэн японы цөөн тамирчны нэг юм. Түүний амжилт өссөөр байгаа. Японы ширээний теннисний урдаа барих туг болсон гаргамгай тамирчны нэг. Хятадад теннисний сургуульд мэргэшсэн тул, хятад хэлээр ус цас. Англи хэлтэй. Ар талдаа барзгар резин баридаг дэлхийн цөөхөн тамирчдын нэг. Давуулалт нь их өвөрмөц. Зөв талаасаа маш хүчтэй довтолдог, ар талаараа ч довтолж чаддаг, хамгаалалт болон довтолгоог сайтар эзэмшсэн тамирчин гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Миний бие анх 1999 онд Японы хүүхдийн зүүн Азийн АШТ-д анх Фукухарагын тоглохыг сонирхон харж, 2002 оны Азийн наадмаар анх албан ёсоор танилцаж байлаа. Фукухара Ай нь гурван наснаасаа эхэлж ширээний теннисээр хичээллэж эхэлсэн. Тэрбээр Японы ард түмэн төдийгүй дэлхий нийтэд танигдсан алдартай тамирчин болсон. Тэр бол Токио- 2020 олимпийн нэг найдвар. Түүнээс япончууд төдийгүй, ширээний теннисний ертөнц тэр чигтээ амжилтын их сенсаацийг хүлээж байна.

 

 

 Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ЛИГИЙН ТЭМЦЭЭНД АНХ УДАА "ИТГЭЛТ ГРУПП- АРИГ БАНК" -НЫ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Б.ЭРДЭНЭСУВД: ЯГ МИНИЙ ОХИНД ТОХИРСОН СПОРТ ГЭЖ ААВ МИНЬ ХЭЛЖ БИЛЭЭ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 7)
ТУРШЛАГА ДУТСАН ТОГЛОЛТ ХАМГИЙН ИХ ТУРШЛАГА БОЛДОГ
Т.ЭНХТӨР:СОНИУЧ ЗАНДАА ХӨТЛӨГДӨН ШИРЭЭНИЙ ТЕННИСТЭЙ ХОЛБОГДСОН (Одон бөмбөгийн аваргууд-дурсамж -6)
Я.БЭГЗ: ХҮНИЙ ГАЗАРТ НӨГӨӨ Л ЖИЖИГ ЦАГААН БӨМБӨГ НАМАЙГ ТЭЖЭЭСЭН ( Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 5)
Я.БЭГЗ:МИНИЙ БАГШ ДЭЛГЭРБУЯН /Багшийн дурсгалд /
Б.ЭНХЖИН: ОЛИМПИЙН АВАРГА ЯАН ЕН ЖА БАГШААР ТЕННИС ЗААЛГАСАН ХУВЬТАЙ ХҮНИЙ НЭГ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 4)
Б.БАЯРМАГНАЙ: САЙН ХҮНИЙГ ДАГАВАЛ САРНЫ ГЭРЭЛ ГЭДЭГ /Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 2/
Б.ОТГОНЖАРГАЛ: ОДОН БӨМБӨГНИЙ ШОДОН ГЭЗЭГТ НЭРЭНДЭЭ НЭГЭНТ ДАССАН (Аваргуудын дурсамж: Цуврал 1)
ЯПОНЫ ЗАЛУУ ОД ХИРАНО МИУ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?