ИРЭХ 7 ХОНОГТ ЦАГ АГААР ЯМАР БАЙХ ВЭ ?

2016-09-11  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР : Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 6-11 градус, өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Солигдмол үүлтэй.  Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 3-8 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ : Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2016 оны 09 дүгээр сарын 13-наас 09 дугээр сарын 17-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв

13,14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 14-нд зарим газраар, 15,16-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгааршөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
 
 
 
 
Эх сурвалж : УЦУОШГ

 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?