БҮЛЭГЛЭН ДЭЭРЭМДЭХ, ХУЛГАЙЛАХ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЖЭЭ

2016-09-12  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүлэглэн дээрэмдэх, хулгайлах төрлийн гэмт хэргийн дуудлага нэмэгдсэн байна. 

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “АШУҮИС-ийн оюутны дотуур байрны орчим үл таних хоёр залуу дээрэмдлээ” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух Ж.С (эр, 20 настай)-г Дархан-Уул аймаг ... суманд суух Б.Г (эр. 27 настай) бусадтай бүлэглэн зодож, үүрч явсан үүргэвч, савхин хүрэм зэрэг эд зүйлийг дээрэмдсэн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүлэг залуучуудад дээрэмдүүллээ” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад Согоотын .... тоотод суух Б.Ө (эр, 27 настай)-ийн “Lenovo” гар утас, саравчтай малгай, бэлтгэлийн хувцас, кетийг Чингэлтэй дүүргийн ... тоотод суух Б.У (эр, 21 настай) нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож дээрэмдээд зугтаасныг илрүүлэн шалгаж эхэлжээ.

 

 

А.САЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?